link

Шинэ мэдээллийн сангуудын эрхийг авлаа
2012-04-09 19:36 Админ

Шинжлэх Ухаан Технологийн номын сангаас профессор багш, судлаач, оюутнууддаа зориулан шинээр 3 мэдээллийн сангийн эрхийг авлаа. Тус мэдээллийн сангуудыг 1 жилийн хугацаанд ашиглах эрхтэй.

OECD-iLibrary - Онлайн мэдээллийн сан
Энэхүү онлайн санд ном хэвлэл, сэтгүүл, статистикийн эмхэтгэл, судалгааны анализ болон мэдээллүүд байдаг. Мэдээллийн сан нь нийгэм, эдийн засгийн харьцуулсан сүүлийн 40 гаруй жилийн статистикууд бүхий дэлхийн томоохон сангуудын нэг юм. Мэдээллийн санд хөдөө аж ахуй ба хүнс, байгаль орчин, боловсрол, ажил эрхлэлт, нийгмийн асуудал, эрүүл мэнд, эрчим хүч, цөмийн энерги, тээвэр, санхүү, хөрөнгө оруулалт, татвар, засаглал, хотын болон орон нутгийн, бүс нутгийн хөгжил, эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэл, худалдаа зэрэг  олон салбарын мэдээллийг хамарсан.

  • 17 сэдэвчилсэн салбарт хамаарах 5000 гаруй ном, 500 сэтгүүл, 2500 ажлийн тайлан, 2200 орчим эмхэтгэл
  • 5000 MS Excel-ийн хүснэгт, 22 статистикийн мэдээллийн сангууд нь  4 тэрбум мэдээлэл агуулсан 300  гаруй цогц мэдээллийн баазуудаас мэдээлэл хайх боломж

2013 оны 04 сарын 04-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой.

EBSCO - Мэдээллийн сан
EBSCO мэдээллийн сангийн  20000 гаруй сэтгүүлийг ашиглах боломжтой. 2012.04.04-ний өдрөөс эхлэн албан ёсоор  http://search.ebscohost.com хаягаар орж EBSCO олон улсын хэвлэлийн газрын мэдээллийн санг ашиглах боломжтой боллоо.

Academic Search Complete    8,500 full-text periodicals, 7,300 peer-reviewed, 12,500 journals, 13,200 publications including monographs
Business Source Complete    searchable cited references are provided for more than 1,300 journals.
Regional Business News
coverage of more than 80 regional business publications covering all metropolitan and rural areas within the United States
GreenFILE
indexing and abstracts for more than 384,000 records, as well as Open Access full text for more than 4,700 records
Teacher Reference Center
indexing and abstracts for 280 of the most popular teacher and administrator journals and magazines to assist professional educators.
Library, Information Science & Technology Abstracts
indexes more than 560 core journals, nearly 50 priority journals, and nearly 125 selective journals; plus books

EBSCO гэж юу вэ?


  • Эрдэмтэн багш, судлаач та өөрийн судалгааны чиглэл болон сонирхсон сэдэв, мэдээллийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.
  • EBSCO бол судлаачид, оюутнууд, бизнесийн болон бусад байгууллагын мэдээллийн чухал эх сурвалж болж чадах интернетийн хамгийн том мэдээллийн сан.
  • EBSCO нь интернетээр шууд ашиглаж болох мэдээллийн систем бөгөөд номын сан, их, дээд сургуулиуд, судалгааны болон бизнесийн байгууллагууд ашиглахад нэн тохиромжтой байдаг.
  • EBSCO  мэдээллийн санд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, улс төр, сэтгэл судлал, эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүд бүрэн эхээрээ агуулагдаж байдаг. Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын асар баялаг сантай.
  • EBSCO-д буй сэтгүүл болон бусад мэдээллийг богино хугацаанд олж авч болох бөгөөд хэвлэх, хадгалах, электрон шуудангаар илгээх боломжтой.
  • EBSCO нь хүчирхэг хайлтын системтэй бөгөөд та үүнийг ашигласнаар асар баялаг мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ богино хугацаанд олж авах боломжтой.
  • EBSCO-ийн бүх үйлчилгээ интернетийг түшиглэн явагдах бөгөөд хэрэглэхэд хялбар ойлгомжтой.

2013 оны 04 сарын 04-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой

IMF elibrary – Онлайн мэдээллийн сан

Мэдээллийн санд эрдэм шинжилгээний өгүүлэл,  эмхтгэлүүд, электрон ном, судалгааны ажлууд,  статистик мэдээ, цуглуулга, макро эдийн загас, хэтийн төлөв, даярчлал, худалдааны салбарын мэдээ, мэдээлэл, хөгжил, дэвшил, тусламж, зөвлөгөөнүүд, шинээр бий болж буй зах зээлүүдийн судалгаа, зөвлөмжүүд, зэрэг олон салбарын мэдээллийг хамарсан эрдэм шинжилгээ, судалгааны сан.

2013 оны 04 сарын 010-ны өдрийг хүртэл ашиглах боломжтой

 

Affiliated schools