link

“Биотехнологи бидний амьдралд - 2022” оюутны эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал болно

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

ЭРХҮҮ ХОТЫН ИХ СУРГУУЛЬ

БИОЛОГИ-ХӨРС СУДЛАЛЫН ФАКУЛЬТЕТ

                                            

 “Биотехнологи бидний амьдралд - 2022” оюутны эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал

2022 оны 04-р сарын 15 өдөр

Улаанбаатар хот

Зорилго

Микробиолoги, биотехнологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах

Зохион байгуулагч

ШУТИС нь Монгол улсын инженер, техникийн дээд боловсролын ууган бөгөөд тэргүүлэгч их, дээд сургуулиудын нэг ба шинжлэх ухаан, технологийн бүхий л салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг. ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи-шим тэжээлийн салбар нь микробиологи, хүнсний биотехнологи зэрэг мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулах, мэдлэгээр баялаг бүтээх үндэсний инновацийн үйл ажиллагаатай дээд боловсролыг уялдуулахыг эрхэм зорилгоо болгодог.

Эрхүүгийн их сургууль нь ОХУ-ын шилдэг 100 их сургуулиудын нэг юм. Тус их сургуулийн биологи-хөрс судлалын факультетын микробиологийн тэнхимд микробиологи, биотехнологи мэргэжлээр оюутан элсүүлж, сургалт, судалгааг явуулдаг.

Илтгэлд тавигдах шаардлага:

- Судалгаа, туршилтын ажлын шинжлэх ухааны үндэслэл, онол, арга зүйг оновчтой гаргасан байна.

- Монгол улсын хүнсний салбарын хөгжлийн асуудлыг хөндсөн, судалгаа туршилтын тодорхой үр дүнд хүрсэн эрдмийн ажлууд байна

Илтгэлийн мэдүүлгээр нэрсийг дараах хүснэгтийн дагуу бөглөж явуулна уу.

ҮТС-иас 2022 оны 04-р сарын 15-нд зохион байгуулах “Биотехнологи бидний амьдралд-2022” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн нэрсийг 2022 оны 04-р сарын 11-нд ирүүлнэ.

............................................ /тэнхим, сургуулийн нэр/

Илтгэлийн нэр

Удирдагчийн овог нэр, эрдмийн зэрэг, цол

Бакалавр оюутны овог нэр

Тайлбар

 

 

 

 

 

Илтгэлээр ирүүлэх өгүүллийн бичиглэлийн шаардлага:

Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman дээр 10 pt үсгийн өндөртэйгөөр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байна. Өгүүллийн гарчиг, доторх дэд гарчгууд том үсгээр бичигдэнэ. Үсгийн фонд, хэмжээ "Times New Roman 12", цаасны дээд, доод, баруун талд 2.5 см, зүүн захаас 3 см зайтай бичнэ.

Өгүүллийн төгсгөлд эшлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Жагсаалтыг Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгөөр бичнэ.

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүн бүрийн товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж Times New Roman фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгөөр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лабораторийн тухай бичнэ.

Affiliated schools