Оюу Толгой ХХК нь Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрөө ШУТИС-д ажиллах нөхцөлтэйгөөр зарлалаа
2022-04-09 00:53 Батбаяр

Оюу Толгой ХХК нь Гадаадын их, дээд сургуульд магистрын түвшинд тэтгэлгээр суралцах хоёр оюутан шалгаруулж, тэтгэлэг олгохооор зарлалаа. Тэтгэлэгт шалгарсан  нөхдөлд магистрын хөтөлбөрөө төгсөж ирсний дараа ШУТИС-д 5-аас багагүй жил ажиллаж, геотехникийн чиглэлээр оюутан суралцагчидад өөрийн мэдлэгээ хуваалцаж хичээл заах болзлыг тавьж байна.

Иймд мэргэжил, судалгааны чиглэл нь таарах багш, судлаач, суралцагч Та бүхнийг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 

Тэтгэлэгт хамрагдсанаар:

• Их сургуулийн бүртгэлийн хураамж

• Сургалтын төлбөр

• Сургалтын материал худалдан авах зардал

• Сар бүрийн амьжиргааны зардал

• Олон улсын оюутны даатгалын хураамж

• Виз болон нислэгийн зардлаас чөлөөлнө.

Дараах холбоосоор орж хөтөлбөрт өргөдлөө гаргана уу: https://bit.ly/3jbrp0R