Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажилд оролцох,
- Баримт бичиг, тайлан мэдээг нэгтгэн боловсруулах, албан хэргийг хөтлөх;
- Судалгаа, эрдэм шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах; багш судлаачдын судалгааны ажлын үр дүн, бүтээлийг хэвлэн нийтлэх, гадаадад нийтлүүлэхэд туслалцаа үзүүлэх,
- Хурал, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах асуудлыг хариуцах
- Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны чиглэлээр харилцаа холбоо, техникийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл түгээх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Магистр зэрэгтэй;
- Компьютерийн хэрэглээний программ хангамжууд дээр ажиллах чадвартай;
- Албан баримт бичиг боловсруулах чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Харилцааны өндөр чадвартай;
- Ёс суртахууны төлөвшил сайтай;
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай;
- Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Нийгэм, эдийн засаг, бизнесийн удирдлага, болон холбогдох салбарын мэргэжилтэй байвал давуу тал болно;
- Хятад хэлтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
- Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа
- Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа
Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 324600