ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албанд жижүүр ажилд авна
2022-06-17 19:03 ЗАА

ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албанд жижүүр ажилд авна  

Ажлын байрны нэр: Оюутны байрны жижүүр

Гүйцэтгэх үүрэг:

  • Их сургуулийн болон оюутны байрны дүрэм, дотоод журмыг хэрэгжүүлэх
  • Сургалтын орчин, оюутны байр, талбай, албан өрөө, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах
  • Оюутны байранд ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, дэг журмын биелэлтийг хангах
  • Барилгын засал хийх чадвартай бол давуу талтай

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Харилцааны соёлтой
  • Хариуцлагатай
  • Цэвэрч нямбай, муу зуршилгүй
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Тогтвортой ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

 

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 11-324600