Боловсролын Зээлийн Сангийн “Оюутны хөгжлийн зээл”-ээр анх удаа суралцах оюутнуудын анхааралд
2022-08-17 20:38 ЗАА

Нөхцөл:

  • Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн байх;

Тавигдах ерөнхий  шаардлага:

  • Бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш  байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын хөтөлбөрийн  оюутны  голч дүн 2,8 болон түүнээс дээш байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3,2 болон түүнээс дээш байх;
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;

 I.“Оюутны хөгжлийн зээл”-д шинээр хамрагдах хүсэлтэй тэргүүлэх мэргэжлийн суралцагч дараахь материалыг бүрдүүлж, бүрэлдэхүүн сургуулийн  Сургалтын албаны  хариуцсан ажилтанд өгнө.

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх шаардлагатай)
  2. Зээл хүссэн өргөдөл (БЗС-аас гаргасан өргөдлийн маягтыг бөглөн цахим шуудангийн  хаяг, гар утасны дугаараа нэмж бичнэ.)
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (2022 онд ЭЕШ өгсөн суралцагч Боловсролын Үнэлгээний Төвийн системээс хэвлэж,  ажилтанд өгнө.)
  4. Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт (хариуцсан ажилтан системээс хэвлэн, баталгаажуулсан байх)
  5. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн хуваарь /суралцагч өөрөө оюутны вебээсээ хэвлэнэ/
  6. Төлбөрийн нэхэмжлэх (бүрэлдэхүүн сургуулийн тооцооны нягтлан бодогчоос авна)
  7. Суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эссэ (удирдамжийн дагуу, аль болох нэг нүүрт багтаах ба овог, нэр, сургуулиа бичих)

 II. Зээлд хамрагдах оюутнууд тухайн улиралд олгох зээлийн  мөнгөн дүнгийн 1.1 хувиар эрсдэлийн даатгал төлнө. (Улаанбаатар хотын даатгал ХХК-ны Төрийн банк-109000174819, Хаан банк-5124001779, Хас банк-5002411717, Голомт банк- 1105362203, ХХБ-2611015001 тоот дансанд (гүйлгээний утга дээр сургууль, овог нэр, регистрийн дугаарыг кириллээр бичих, даатгалын байгууллагаас оюутан руу илгээсэн даатгалын гэрээ, эрсдлийн хураамж төлсөн баримтыг БС-ийн  хариуцсан ажилтанд өгсөн  байх шаардлагатай.)

Хариуцсан  ажилтны мэдээлэл

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Ажилтны нэр

Ажлын утас

И мэйл хаяг

1

Барилга, архитектурын сургууль

О.Батмөнх

324590-2206

obatmunkh@must.edu.mn

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ө.Цэрэннадмид

70150433

u_tserennadmid25@must.edu.mn

3

Бизнесийн ахисан түвшний сургууль

М.Мөнхтуяа

70160608

m.munkhtuya@must.edu.mn

 4

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

М.Түмэндэлгэр

324590-2206

tumendelger_m@must.edu.mn

5

Геологи, уул уурхайн сургууль

Э.Алтанзул

324590-2706

altanzul.en@must.edu.mn

6

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

chirchmaa@must.edu.mn

7

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

dulamsuren.o@must.edu.mn

8

Механик, тээврийн сургууль

Л.Пунсалдулам

70110534

punsaldulam@must.edu.mn

9

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306

boloroo@must.edu.mn

10

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

aariunzaya@must.edu.mn

11

Нээлттэй боловсролын төв

Н.Отгонбаяр

 

otgonbayar@must.edu.mn

12

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Ө.Гэрэлчулуун

70374735

gerelchuluun@stda.edu.mn

13

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Э.Золжаргал

75773318

zoljargal@erdenetis.edu.mn

Тайлбар:

  • “Оюутны хөгжлийн зээл”-ийн материалыг  намрын улиралд 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр  сарын 2-ны, хаврын улиралд  2023 оны 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 03-ны (ажлын) өдрүүдэд  хариуцсан ажилтан хүлээн авна.
  • Улиралд 10-аас багагүй кредитийн хичээл сонгосон байх шаардлагатай. Оюутанд сонгосон кредитийн төлбөрийн хэмжээгээр зээл олгох ба зээлийн дээд хэмжээ 21 кредитийн төлбөр байна. 21-ээс илүү кредит сонгосон тохиолдолд зөрүү төлбөрөө оюутан өөрөө урьдчилж төлнө.

(“Оюутны хөгжлийн зээл-ийн  талаар дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 347 дугаар тогтоолоос үзнэ үү.)

Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба

2022.08.17