“Материал судлал ба орчин үе -IV ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
2022-08-29 18:45 ЗАА

            

ХШУС-ийн “Материал судлалын төв”, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Материал судлал ба орчин үе -IV ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Хэзээ: 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цаг

Хаана: ШУТИС-ийн 8-р байрны хурлын заал

Зохион байгуулагч:

  • ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн “Материал судлалын төв”
  • “Барилга хот байгуулалтын яам”,
  • “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ
  • “Барилга.мн”
  • “Үйлсийн зам” ХХК

Хурлын зорилго:

Энэ хурлын зорилго нь барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүч, зам барилга, металлурги зэрэг аж үйлдвэрийн бүхий л салбарын инженерүүд, эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгааны ажлыг танилцуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний чанарын менежмент, технологийн горимын оновчлол, хог хаягдлыг бууруулах, хоёрдогч түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн гарган авах зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцах, асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх мөн  их, дээд сургууль ба үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

Хамрах хүрээ:  

  • Нийгэм болон мэргэжлийн хүрээнд чухал асуудлыг дэвшүүлэн шийдлийг эрж хайсан /барилгын материал, металлурги, замын материал, хоёрдогч түүхий эд, эко бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний чанарын хяналт баталгаажуулалт/
  • Тухайн асуудлыг шийдэж болох шинжлэх ухааны үндэслэлтэй аргуудыг дэвшүүлэн тавьсан байх

Хурлын материал хүлээн авах хаяг: 2022-09-06-ны дотор dolgorjav@must.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 99127048, 94086681

Илтгэлийн бичлэгийн стандартыг:  /https://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/  дагуу бичиж ирүүлнэ.

Шалгаруулалт: Илтгэлийг урьдчилан хүлээн авч комисс хянан шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг 2022-09-10 дотор мэдэгдэнэ.

ХШУС, “Материал судлалын төв”