ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд Аж ахуйн нярав ажилд авна
2022-10-10 15:32 ЗАА

Орон тоо 1 

Ажлын байрны нэр: Аж ахуйн нярав

Гүйцэтгэх үүрэг:

  • Сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай аж ахуйн эд зүйлс, материалыг бэлтгэх, хадгалах, хангах ажлыг эрхлэх
  • Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллах
  • Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, гүйцэтгэлийг ханган, хариуцсан эд хөрөнгийн тооллого тооцоог цаг хугацаанд нь хийлгэж, санхүүтэй тооцоо хийж, өр авлагагүй ажиллах
  • Хөрөнгөтэй холбоотой бүртгэлүүдийг тогтмол хөтөлж, тайлан гаргах  

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Бүртгэл тооцооны ажлын арга барил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 5-аас дээш ажил ажилласан
  • Ажилд чинь сэтгэлээсээ хандаж, багаар ажиллах чадвартай
  • Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалттай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ.

ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар