ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлж эрүүл мэндээ хамгаалцгаая
2022-10-20 12:08 Батбаяр

Оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлага - Эрүүл оюутан” уриан дор Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд дараах 4 чиглэлээр оюутан, залууст чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

 Үүнд:

  • Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, эрхзүйн орчныг боловсронгуй болгох;
  • Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах;
  • Оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх;
  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах.