Хөвсгөл аймгаас суралцагчдад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгт урьж байна.
2022-10-21 14:27 Батбаяр

“ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ,  АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАХ”  АРГА ХЭМЖЭЭ

Зорилго: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Хөвсгөл аймгийн харьяат их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутнуудыг байнгын болон түр, цагийн ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжааг олгох, орон нутагтаа ажиллаж амьдрах хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх

Хамрах хүрээ:

  • Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод их, дээд сургуульд суралцан төгсөж буй 400-500 оюутан, залуус
  • Ажил олгогчид

Хугацаа: 2022 оны 10 сарын 22-ны өдрийн 10.00 цагт

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордон