Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн зээлд шинээр хамрагдах ШУТИС-ийн оюутнуудын анхааралд
2023-01-18 17:02 ЗАА

Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 364 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Боловсролын Зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” (уг журамд 346 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон)-ын дагуу тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол улсын иргэнд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгоно.

Тавигдах ерөнхий  шаардлага:

  • Бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш  байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын хөтөлбөрийн  оюутны  өмнөх улирлын голч дүн 2,8 болон түүнээс дээш байх;
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын өмнөх улирлын голч дүн 3,2 болон түүнээс дээш байх;
  • Тухайн улиралд бакалаврын хөтөлбөрт суралцагч 15, магистрант, докторант 10-аас багагүй кредитийн хичээл сонгосон байх
  • Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;

Нэмэлт тайлбар: Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн их, дээд сургууль (ШУТИС-ийн хувьд ДаТС, ЭЦДС, ӨмТДС)-д бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагчдад тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр сургалтын төлбөрийн 50 хувийн зээл олгоно.    

Сургалтын төлбөрийн зээлд шинээр хамрагдах  тэргүүлэх  болон эрэлттэй мэргэжлийн суралцагч өргөдөл, баримтуудаа  бүрэлдэхүүн сургуулийн  Сургалтын албаны  хариуцсан ажилтанд 1 дүгээр сарын 23-наас 2 дугаар сарын 2-ны (ажлын) өдрүүдэд өгнө. Ажилтан зээлийн баримтуудыг хянах ба шалгуур хангасан суралцагчтай Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А544/ А256 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан

 “Оюутны хөгжлийн зээл олгох гэрээ” байгуулна. Гэрээ байгуулсан суралцагчид хичээл  сонголт-2 хийх эрх нээнэ.

I. Урьдчилан бүрдүүлэх баримтууд

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Зээл хүссэн өргөдөл (БЗС-аас гаргасан өргөдлийн маягтыг бөглөн цахим шуудангийн  хаяг, гар утасны дугаараа нэмж бичнэ.)
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (2022 онд ЭЕШ өгсөн суралцагч Боловсролын үнэлгээний төвийн системээс хэвлэж өгнө.)
  4. Суралцагчийн голч дүнг тусгасан тодорхойлолт (хариуцсан ажилтан системээс хэвлэн, баталгаажуулсан байх)
  5. Суралцах зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлсон эсээ

II. Хичээл сонголт-2 хийсний дараа бүрдүүлэх баримтууд:

  1. Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт (оюутны вебээс)
  2. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (сургуулийн санхүү олгоно.)

Хариуцсан ажилтны мэдээлэл

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Ажилтны нэр

Ажлын утас

Ажлын өрөө

1

Барилга, архитектурын сургууль

О.Батмөнх

324590-2006

2-р хичээлийн байрны 3-р давхарт 309 тоот

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Ө.Цэрэннадмид

 

5-р хичээлийн байрны 1-р давхарт 122 тоот

3

Бизнесийн ахисан түвшний сургууль

М.Мөнхтуяа

70160608

5-р хичээлийн байрны 4 давхарт 405 тоот

4

Гадаад хэлний сургууль

С.Ариунзаяа

324590-2118

1-р хичээлийн байр 3-р давхарт 325-Б тоот

5

Геологи, уул уурхайн сургууль

Э.Алтанзул

324590-2706

2-р хичээлийн байрны 1-р давхарт 22 тоот

6

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Ө.Гэрэлчулуун

70374735

Дархан-Уул аймагт ДаТС-ийн хичээлийн байр 210 тоот

7

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

С.Чирчмаа

70152333

6-р хичээлийн байрны 1-р давхарт 108 тоот

8

Механик, тээврийн сургууль

Э.Ариунтуяа

70110534

7-р хичээлийн байр 1-р давхарт 109 тоот

9

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Н.Атарбаясгалан

324590-2606

1-р хичээлийн байрны 3 давхарт 300 тоот өрөө

10

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Б.Болормаа

324590-2306

1-р хичээлийн байрны 4-р давхарт 400 тоот

11

Эрчим хүчний сургууль

О.Дуламсүрэн

324590-2806

2-р хичээлийн байрны 4-р давхарт 412 тоот

12

Нээлттэй боловсролын төв

Н.Отгонбаяр

 

8-р хичээлийн байр 8 давхарт 802 тоот

13

Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Э.Золжаргал

75773318

Орхон аймагт ЭЦДС-ийн хичээлийн байр 110 тоот

14

Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль

Д.Ичинхорлоо

70534006

Өмнөговь аймагт Багшийн хөгжлийн ордон 201 тоот

 

Сургалтын бодлого хөтөлбөрийн алба

2023.01.18