Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах оюутнуудын анхааралд
2023-01-18 17:04 ЗАА

Өмнөх улирал буюу 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд БЗС-ийн буцалтгүй тусламжид хамрагдсан бакалаврын хөтөлбөрийн суралцагч:

  • 2,00 болон түүнээс дээш  голч дүнтэй суралцсан
  • холбогдох заалтын шалгуур хангаж буй тохиолдолд

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн сурч болно.

Жилийн чөлөөнөөс ирж буй буцалтгүй тусламжаар суралцагч нь   өргөдөл  гаргаж, заалтын баримт шинээр бүрдүүлж өгнө.

Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах оюутнууд:

  1. Голч дүнгийн тодорхойлолт
  2. Заалтын  баримтаа  бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны хариуцсан ажилтанд 2023 оны 1 дүгээр сарын 23-наас  2 дугаар сарын 02-ны (ажлын) өдрүүдэд өгч, тэтгэлгийн  гэрээнд гарын үсэг зураад, хичээл сонголт-2 хийх эрх  нээлгэнэ.

 Холбогдох заалтын баримтын  талаар тайлбар:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй:
  • бакалаврын хөтөлбөрт суралцагч болон  магистрант, докторант
  • эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
  • хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтаа өгнө. (Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт нь ХУГАЦААГҮЙ олгогдсон, эсвэл хүчин төгөлдөр хугацаатай байх)
  1. Цаатан өрхийн болон бүтэн өнчин суралцагч заалтын холбогдох баримт дахин өгөх шаардлагагүй.
  2. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш оюутан дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж буйг нотлох  сургуулийн тодорхойлолтыг өгнө.

Сургалтын бодлого хөтөлбөрийн алба

2023.01.18