Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг бүртгэнэ
2023-01-24 12:19 ЗАА

ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) (https://mooc.global/hybrid-classroom/) хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас дараах 13 хичээлийг онлайнаар 2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд (2023 оны 02 сарын 20-оос 7-р сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд) үнэ төлбөргүй судлахыг санал болгож байна.

Бакалаврын түвшинд:

  1. Public Finance
  2. Development Economics
  3. Daoist Philosophy in English Discussions
  4. Corporate Finance
  5. Foundations of Logic

Магистрын түвшинд:

  1. Comparative and International Education
  2. Mergers and Acquisitions
  3. Corporate Valuation
  4. Introduction to FinTech
  5. The Artistic and Cultural Interaction between China and the West
  6. Corporate Governance
  7. Тhe theory & practice of design for sustainability
  8. International Environmental Cooperation Project Development and Management

Эдгээр хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой ШУТИС-ийн оюутнууд Нээлттэй боловсролын төвийн мэргэжилтэн Н.Нямсүрэнтэй (Утас: 99151977; Email:  n.nyamsuren@must.edu.mn) 2023 оны 01 дүгээр сарын 31-ний дотор

холбогдоно уу!

Бүх хичээлүүд англи хэл дээр орох бөгөөд хичээл тус бүр дээр 3 хүртэлх оюутныг бүртгэнэ.

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ