Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний илтгэл шалгаруулах эдийн засаг, менежментийн салбар “Эрдмийн шувуу” цомын төлөөх XX бага хурал нь Хүний нөөцийн менежментийн мэргэжилтэн бэлтгэсний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдана.
Нэг. Зорилго
Оюутан, залуу судлаачдыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ, чиглэл
“Менежментийн шинэчлэлт - Бизнес шийдэл” (сургалт, судалгаа) сэдвийн хүрээнд эдийн засаг, менежмент, бизнесийн удирдлагын хөтөлбөр, мэргэжлээр их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдана.
Гурав. Ерөнхий шаардлага
Оюутны шилдэг илтгэлд тавигдах шаардлага:
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл нь ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандартыг баримтална. Багаар ажилласан бол нэг багт 2 хүртэл оюутан байна.
Холбоос: http://www.must.edu.mn/mn/esh_oguulel_zaavar/
Дөрөв. Хурлын зохион байгуулалт
Оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлгээ 2023 оны 3-р сарын 27-ны дотор nyambayar@must.edu.mn мэйл хаягаар илгээнэ.
Мэдүүлэгт:
Оролцогч сургуулийн хураамж илтгэгчийн тооноос үл хамааран 100,000 төгрөг байна. Сургуулийн хураамжийг 2023 оны 3-р сарын 27-ны дотор ШУТИС, БуХС, Худалдаа хөгжлийн банкны 2611203410 тоот дансанд байршуулсан байна.
Илтгэлийн материалыг файлаар 2023 оны 3-р сарын 27-ны Даваа гаргийн 18.00 цаг хүртэл хугацаанд цахимаар tungalagtuyagaldan@gmail.com мэйл хаягаар илгээнэ.
Уралдаанд ирүүлсэн өгүүллийг 10 хоногийн хугацаанд хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттай зохион байгуулагдана.
Тав. Оюутны шилдэг илтгэл, бүтээлийн шагнал урамшуулал
Илтгэл, өгүүллийг 3 байр эзлүүлэн шагнан урамшуулна.
Тэргүүн байр - 1 - 800.000 төгрөг, Цом, батламж
Дэд байр - 2 - 500.000 төгрөг, Батламж
Гутгаар байр - 2 - 300.000 төгрөг, Батламж
Шагналт байр - 5 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тэргүүн байрын удирдагч багш – 1 – 300.000 төгрөг, Батламж
Дэд, гутгаар байрын багш нарыг батламж, үнэ бүхий зүйлээр урамшуулна.
Оюутны шилдэг өгүүллийг ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэж, нийтийн хүртээл болгоно.
Зургаа. Уралдааныг зохион байгуулагчид
Долоо. Холбоо барих хүмүүс, утас:
ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар
Ч.Нямбаяр, Утас: 99120181, Электрон шуудан: nyambayar@must.edu.mn
Г.Тунгалагтуяа, Утас: 91113700, Электрон шуудан: tungalagtuyagaldan@gmail.com
Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.edu.mn, хаягуудаас үзэж болно
II шатны шалгаруулалт явагдах байршил:
2023 оны 4-р сарын 07-ны Баасан гараг 13.00 цаг
ШУТИС-ийн VIII байрны
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ