ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн ажилтан сонгон шалгаруулж авна
2023-05-25 16:24 ЗАА

Салбар

Орон тоо

Зарлах ажлын байр

Мэргэжил

Ажлын байрны чиг үүрэг

1

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Эрдэм шинжилгээний ажилтан

Механик, инженер инженер Механик, Хөдөө аж ахуйн инженер

  •  Орчин үеийн ойн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа хийх 
  •  Ойн салбарын үйл ажиллагаанд инженерийн программ хангамж, технологийн шийдлийг ашиглах, төхөөрөмж зохион бүтээх ажлыг хөгжүүлэх 
  •  Хүрээлэнгийн чиг үүргийн хүрээнд хамаарах бусад үйл ажиллагаа.

2

Ойн инженерчлэлийн судалгааны салбар

1

Эрдэм шинжилгээний ажилтан

Ойн инженер

  • Мод бэлтгэл, ойн аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг судлах, турших,  зүгшрүүлэх,
  • Мод үржүүлэг, ойжуулалтын ажилд ашиглах бага, дунд оврийн механикжуулалтыг хөгжүүлэх
  •  Хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг турших, зохион бүтээх ажлыг хөгжүүлэх, 
  • Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил гүйцэтгэх.

3

Ойн бүтээгдэхүүн, модлог судлалын салбар

1

Эрдэм  шинжилгээний ажилтан

Модны үйлдвэрлэлийн технологи,  ойн инженер

  • Мод боловсруулах ажлын судалгаа туршилт хөгжүүлэх
  • Модон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай машин, тоног төөрөмжийн туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэх,
  • Инновацийг хөгжүүлэх, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зураг, төсөл тооцоо хийх, технологийн туршилт, судалгааг хөгжүүлэх.

4

Ойн бүтээгдэхүүн, модлог судлалын салбар

1

Эрдэм  шинжилгээний ажилтан

Хими, химийн инженер, хими технологич.

  • Модлог судлалын лабораторийн ойн химийн технологийн судалгааны үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах, түүнтэй холбоотой дүрэм, журам, гарын авлагыг боловсруулж, стандарт аргачлалуудыг батлуулах;
  • Модны химийн элементийн агууламжийг тодорхойлох, модноос лигнин, давирхай, будагч бодис зэрэг ойн бүтээгдэхүүн гарган авах технологи, инновацийг хөгжүүлэх;
  • Модон материал бүтээгдэхүүний цавуу, будаг, лакны найрлага тодорхойлох судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх.

5

Удирдлага санхүүжилтийн алба

1

Нярав

Нягтлан бодогч, санхүү бүртгэл

  • Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах,  холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтоосон хугацаанд эд хөрөнгийн тооллого, тооцоог цаг хугацаанд нь хийх, санхүүтэй тооцоо хийж, өр авлагагүй ажиллах;
  • Бараа материал, үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах Санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх, бусад хууль, эрх зүйн акт, бичиг баримтыг үндэслэн тайлан гаргах, хөрөнгөтэй холбоотой бүртгэлүүдийг хөтлөх бусад холбогдох тайлан гаргаж удирдлагаар хянуулах, тайлагнах.

6

Удирдлага санхүүжилтийн алба

1

Хүний нөөц захирлын туслах,  бичиг хэргийн ажилтан

Төрийн болон бизнесийн удирдлага, Эрх зүйч, Хүний нөөц

  • Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагаанд захиргааны дэмжлэг үзүүлэх, Захирлын зөвлөлийн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, стратеги төлөвлөлтийн чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах
  • Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх, ТАЗ-ын хүний нөөцийн праграмыг хөтлөх.
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг заавар, стандартын дагуу хөтлөн явуулах, хадгалалт хамгаалалт, түүний бүрэн бүтэн байдлыг хангах.

 

 АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Зарлагдсан чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн мэдлэгтэй
  • Докторын зэрэг, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
  • Ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай
  • Ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 2% цээж зураг

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2023 оны 6-р сарын -ны өдрөөс 9-ний өдрийг хүртэл  bilgee.hhaag@gmail.com хаягаар ирүүлнэ. Утас 88030854, 98117556

ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн