ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын зар
2023-05-25 20:27 ЗАА

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг ШУТИС-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан сонгон шалгаруулах ажлын хэсэг “ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангасан байх. Үүнд:

Боловсрол

Доктор (Ph.D), дэд профессороос доошгүй зэрэг, цолтой

Мэргэжил

Сургуулиас бэлтгэн гаргадаг аль нэг мэргэжлээр суурь дээд боловсрол эзэмшсэн, тухайн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан байх

Мэргэшил

  • Захиргааны болон Боловсролын удирдлагын асуудлаар мэргэшлийн бэлтгэлтэй

Туршлага

  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан,
  • Багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага туршлага, арга зүй эзэмшсэн

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет, зурагтай Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-mongolia системээс лавлагаа авч болно)
  • Боловсролын түвшин, эрдмийн цол зэргийг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах)-ийн хуулбар
  • Механик, тээврийн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлын туршлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ийн хуулбар, лавлагаа
  • Бүтээлийн жагсаалт
  • ШУТИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан Механик, тээврийн сургуулийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр (бүрэлдэхүүн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөц, санхүү, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, хүрэх үр дүн зэргийг агуулсан байна)
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг ШУТИС-ийн хичээлийн төв байрны 211 тоот өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
  • Хүлээн авах хугацаа: 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09:30 цагаас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Холбоо барих утас: 99023533, 322393 (Ажлын цагаар)

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ