Харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт
2023-06-02 18:39 ЗАА

ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн, Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг ШУТИС-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/179 дугаар тушаалаар батлагдсан "ШУТИС-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулах удирдамж"-ийн дагуу ажлын хэсэг зохион байгуулна.

Удирдамжийг энд дарж үзнэ. 

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

ШУТИС-ийн харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шалгуур, шаардлагыг хангасан байх. Үүнд:

Боловсрол

Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Хүрээлэнгийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, судалгааны чиглэлд хамаарах

Мэргэшил

  • Тухайн хүрээлэнгийн судалгааны чиглэлээр мэргэшсэн байх
  • Тухайн салбарт хамаарах мэргэжлийн чиглэлээр доктор (Ph.D) зэрэг хамгаалсан байх

Туршлага

  • Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбар, тэнхим, лабораторийн эрхлэгч, түүнтэй дүйцэх шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет, зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-mongolia системээс лавлагаа авч болно)
  • Боловсролын түвшин, эрдмийн цол зэргийг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах)-ийн хуулбар
  • Тухайн хүрээлэнгийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлын туршлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ийн хуулбар, лавлагаа
  • Бүтээлийн жагсаалт
  • Тухайн хүрээлэнг хөгжүүлэх хөтөлбөр (тухайн хүрээлэнгийн бүтэц, хүний нөөц, санхүү, зохион байгуулалт, төлөвлөлт, үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, хүрэх үр дүн зэргийг агуулсан байна)
  • Хөтөлбөрийг тухайн хүрээлэнгийн хамт олонд танилцуулсан хурлын тэмдэглэл
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг ШУТИС-ийн хичээлийн төв байрны 211 тоот (Хүний нөөцийн алба) өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
  • Хүлээн авах хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл
  • Холбоо барих утас: 99023533, 322393 (Ажлын цагаар)

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ