БЗС-ийн тэтгэлгээр 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд үргэлжлүүлэн суралцах оюутнуудын анхааралд
2023-08-14 16:49 ЗАА

Өмнөх улирал буюу 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд БЗС-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан бакалаврын хөтөлбөрийн суралцагч:

  • 2,00 болон түүнээс дээш  голч дүнтэй суралцсан
  • холбогдох заалтын шалгуур хангаж буй тохиолдолд 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн сурч болно.

Жилийн чөлөөнөөс ирж буй буцалтгүй тусламжаар суралцагч нь   өргөдөл  гаргаж, заалтын баримт шинээр бүрдүүлж өгнө.

Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах оюутнууд:

  1. Голч дүнгийн тодорхойлолт
  2. Заалтын  баримтаа бакалаврын оюутнууд 2023 оны 8 дугаар сарын 21-нээс  9 дүгээр сарын 08-ны, хөгжлийн бэрхшээлтэй магистрант, докторантууд “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтаа 9 сарын 25-наас 29-ний (ажлын) өдрүүдэд бүрэлдэхүүн/харьяа сургуулийн сургалт, чанарын албаны хариуцсан ажилтанд өгч, буцалтгүй тусламжийн  гэрээнд гарын үсэг зураад, хичээл сонголт-2 хийх эрхээ  нээлгэнэ.

 Холбогдох заалтын баримтын  талаар тайлбар:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй:
  • бакалаврын оюутан, магистрант, докторант
  • эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
  • хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын сунгалтаа өгнө. (Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт нь ХУГАЦААГҮЙ олгогдсон, эсвэл хүчин төгөлдөр хугацаатай байх)
  1. Цаатан өрхийн болон бүтэн өнчин суралцагч заалтын холбогдох баримт дахин өгөх шаардлагагүй.
  2. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш оюутан дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж буйг нотлох  сургуулийн тодорхойлолтыг өгнө.

Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2023.08.14