БЗС-ийн сургалтын төлбөрийн зээлд 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд үргэлжлүүлэн хамрагдах оюутнуудын анхааралд
2023-08-14 17:13 ЗАА

2018-2023 онуудад  “оюутны хөгжлийн зээл”-д хамрагдсан суралцагчид 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд зээлээр  үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргаж болно.

Тавигдах шаардлага:

  • Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2,8 ба түүнээс дээш,    магистрант, докторантын өмнөх улирлын голч дүн 3,2 болон түүнээс дээш байх;
  • Тухайн улиралд  бакалаврын хөтөлбөрт суралцагч  (2018-2022 онуудад ОХЗ-ээр, өмнөх гэрээгээр суралцаж байсан бакалаврууд) болон магистрант, докторант 10-аас багагүй кредитийн хичээл сонгон судалсан байх;

Зээлд  үргэлжлүүлэн хамрагдах  суралцагч нь 2023 оны 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээрсарын 8-ны  (ажлын)  өдрүүдэд бүрэлдэхүүн/харьяа сургуулийн сургалт, чанарын албаны БЗС-ийн зээл, буцалтгүй     тусламж, тэтгэлэг хариуцсан ажилтанд хандаж,  зээлийн гэрээнд гарын үсгээ зурж, хичээл сонголт-2 хийх эрхээ нээлгэнэ.

Хичээл сонголт-2 хийсний дараа:

  1. Тухайн улиралд судалж байгаа хичээлийн хуваарь (оюутан вебээсээ хэвлэнэ)
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх (БС-ийн нягтлан бодогчоос авч)-ийг хариуцсан ажилтанд өгнө.

 

​​​​​​​Сургалтын бодлого, хөтөлбөрийн алба

2023.08.14