ШУТИС-Барилга, архитектурын сургуулийн сургалтын мастерын албан тушаалд шалгаруулж авна
2023-08-28 12:54 ЗАА

Ажлын байрны нэр: Барилгын инженерийн салбарын сургалтын мастер

Орон тоо: 1 (үндсэн)

Боловсрол:

  • Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Барилгын инженерийн мэдлэг чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Байгууламжийн сорил шинжилгээ, туршилтын багаж, тоног төхөөрөмжтэй ашиглах чадвартай
  • Туршилт явуулж үр дүнг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Бичиг баримт боловсруулах, компьютерын хэрэглээний программууд болон интернэт орчинд ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлэх, ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет) Боловсролын зэргийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа (аль нэг нь)
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт, лавлагаа

Бүртгэл: Нээлттэй ажлын байранд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 09 дүгээр сарын 01-ны 17:00 цаг хүртэл https://hr.must.edu.mn/ бүртгүүлнэ.

ШУТИС-ийн Хүний нөөцийн алба

Утасны дугаар: 322393 (дотуур дугаар 1016)