Жил бүр 1500 ам.долларын тэтгэлэг олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
2023-08-28 14:28 ЗАА

ШИНЭ МОНГОЛ- МАБҮЧИ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ӨРГӨДЛӨӨ ИЛГЭЭХ ХУГАЦАА: 2023.08.15-2023.09.15

Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал илгээх, бүртгүүлэх холбоос: https://forms.gle/QekuQvR9YgM3cDYW9

Шинэ Монгол-Мабүчи сан нь 2015 онд Олон улсын Мабүчи тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө дотоодын 24 их дээд сургуульд суралцаж буй 240 гаруй оюутанд, нийтдээ 1 сая ам.долларын тэтгэлгийг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлогийн хувьд дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад ямар нэгэн хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгодог тэтгэлэг юм. Хөтөлбөр гэсний учир нь оюутнуудыг хөгжүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг сар бүр зохион байгуулахаас гадна, карьер хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч чадахуйц мэргэжлийн менторын баг оюутан бүртэй тулж ажилладгаараа онцлогтой.

Оюутнуудыг хөгжүүлэх арга хэмжээнүүдээс дурдвал:

  • Танилцах уулзалт” – уг арга хэмжээ нь шинэ үеийн тэтгэлэгт оюутнуудыг өмнөх үеийн тэтгэлэгт оюутнуудтай танилцуулах, өөрийн сонирхож буй мэргэжил, сурч буй салбарын чадварлаг оюутан, менторуудтай холбоо тогтоох боломжийг олгодог.
  • Номтой уулзалт” – оюутнуудын унших, бусадтай өөрийн үзэл бодлоо хуваалцах дадлыг хөгжүүлэхээс гадна оюутнуудад зориулсан лекторыг оролцуулан сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлдэгээрээ онцлогтой.
  • Спорт өдөрлөг” – уг арга хэмжээ нь оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэтгэлэгт оюутнуудын холбоо харилцааг сайжруулах зорилготой.
  • Ментортой чиглүүлэх уулзалт”- төгсөж буй оюутнуудыг ажлын байранд гарахад чадварлаг боловсон хүчнүүд өөрсдийн туршлагаасаа хуваалцах, ажлын байранд зуучлуулах зэрэг олон боломжуудыг нээдэг уулзалт юм.
  • Сайн үйлсийн аян”- уг арга хэмжээг тэтгэлэгт оюутнууд маань санаачлан зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. Мөн сангийн зүгээс оюутнуудад сайн үйлсийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн талаар батламжийг гардуулдаг уламжлалтай.
  • Төгсөлтийн баяр”- бид тухайн жил төгсөж буй оюутнуудад төгсөлтийн баярыг зохион байгуулж, баяр хүргэдэг бөгөөд бусад үеийн тэтгэлэгт оюутнууд  төгсөж буй оюутнуудын төгсөлтийн судалгааны ажлыг сонирхох, туршлага судлах боломжтой.

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн оюутан байх;
  • Бакалаврын хөтөлбөрөөр суралцагч суралцах нийт хугацаандаа 3.2 ба түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана.

Нэгдүгээр шат: Хөндлөнгийн сонгон шалгаруулалтын комисс Google Form-ын дагуу оюутнуудын илгээсэн материалуудтай танилцаж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулна. Эхний шатанд дараах материалуудыг бэлтгэх шаардлагатай.Үүнд:

  • Формс дээр байгаа анкетыг бөглөх
  • Тэтгэлэг хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Өөрийгөө танилцуулсан 2 минутын видео бичлэг эсвэл “Миний ирэх 10 жилийн төлөвлөгөө сэдвээр 500 үгтэй эссэ бичиж ирүүлэх
  • Тэтгэлэг хүсэгч оюутан 1-р түвшний оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг оруулна Хэрэв тэтгэлэг хүсэгч 1-ээс дээш түвшний оюутан бол суралцсан хугацааны дүнгийн хуулбар, сургуулийн тодорхойлолт
  • Тэтгэлгийн эргэн төлөлтийг бүрэн батлан даах эцэг эх, асран хамгаалагчийн орлогыг тодорхойлох бичиг баримтын хуулбар.  Жишээлбэл:
    • Малчин бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, малын тоо толгойн бүртгэлийн талаар хорооны тодорхойлолт г.м
    • Хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хар дэвтрийн сүүлийн 3 сарын хуулбар, эсхүл банкны дансны сүүлийн 3 сарын тодорхойлолт
    • Ажил олгогчийн тодорхойлолт (цалингийн мэдээллийг агуулсан байх)
    • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
    • Тэтгэврийн дэвтрийн хуулбар  г.м

Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцож, шалгарснаар тэтгэлэг авах боломж бүрдэнэ.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ: 

Монгол Улсын Дотоодын их дээд сургуулийн I болон Ш курсын оюутан

  • Нийт 5 жилээр суралцдаг оюутнуудын хувьд II болон IV түвшний оюутан (Жишээ нь: МУИС-Хууль зүйн сургуулийн оюутнууд 5 жилээр суралцдаг учир 2 болон 4 дүгээр түвшний оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.);
  • Нийт 6 жилээр суралцдаг оюутнуудын хувьд III болон V түвшний оюутан (Жишээ нь: АШУҮИС-ийн оюутнууд);
  • Бусад их дээд сургуулиудын хувьд I болон III дугаар түвшний оюутан байх;
  • Коосэн сургуулийн оюутнуудын хувьд IV курсын оюутан байх (Жишээ нь: ШУТИС Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн);

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

  • Оюутан байх хугацаандаа жил бүр 1 оюутан 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн тэтгэлгийг авна. Долларыг тухайн жилийн 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх Монгол Банкны ханшаар тооцон олгоно.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ТОО:

  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын их, дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 30 оюутан
  • Kooсэн сургуулийн оюутан 10

ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙХ ХУГАЦАА: Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг сар бүр, оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр хийдэг. Ингэхдээ анх ямар дүнтэй тэтгэлэг авсан түүнийгээ эргэн төлөх учир оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн тэтгэлэгт оюутан, маргаашийн тэтгэлэг олгогч болж буй хэрэг юм.

Мөн өөртөө итгэлтэй, хариуцлагатай оюутан та,

 салбартаа манлайлж буй боловсон хүчнүүдийн зөвлөгөө, илтгэлийг сонсож, оюутан цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсвэл дээр дурдсан материалуулыг бүрдүүлэн google form-оор илгээгээрэй.

Танд амжилт хүсье!

Холбоо барих хэрэгсэл:

Цахим шуудан:  mabuchi@shinemongol.edu.mn

Холбогдох утасны дугаар: 75777799, 99298618