ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
2023-09-04 10:11 Батбаяр

ШУТИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Таны ирүүлсэн өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан.

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
  2. Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  3. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
  4. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтлах Холбоос: https://research.must.edu.mn/page/104 Өгүүлэл бичих (template DOCX) загвар ашиглах
  5. Хуудасны тоо 5 аас хэтрэхгүй байх

Хугацаа:

  • Өгүүлэл хүлээн авах: 2023.09.01 - 2023.09.25
  • Бүтээлийн хуулбарлалт шалгах: 2023.09.01-2023.09.25 ЭШ-ний албанд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж хариу мэдэгдэх болно.
  • Редакцын зөвлөлийн гишүүд хянах: 2023.09.25-10.09
  • Өгүүлэлд засвар оруулах: 2023.10.10-10.12
  • Хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.10.13-10.25

Өгүүллийг: 2023 оны 09 сарын 25-ны дотор batbayar.j@must.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302

Дараах мэдээллийг өгүүлэлтэй хамт ирүүлнэ. Файл татах

Жишээ:

Өгүүллийн сэдэв

Судалгааны чиглэл

1.Техник технологи

2.Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан

3.Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан аль нэгийг сонгох

Зохиогчийн овог, нэр

/бүтэн бичих/

Эрдмийн цол, зэрэг

Утас

1.

Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөцийн судалгаа

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан

Мөнхбаярын ЭНХСАРУУЛ

Доктор (Ph.D), дэд профессор

9986.....

Нармандахын ХОНГОРЗУЛ

Магистр

8911.....

.................................

 

 

.................................