Огноо: 2023.10.23
Механик, тээврийн сургуулийн цайны газрын зориулалттай үйлчилгээний нийт 147 м.кв талбайг үндсэн зориулалтаар түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 11-р сарын 08 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө утас: 99066058 |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2023 оны 11-р сарын 08 - ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ |
Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Цайны газар 1 м.кв -10,000.00 / арван мянган/ төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шаардана. |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 тоот тогтоолын дагуу зохион байгуулна |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 99066058 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр.
ШУТИС-ийн ЗАХИРГАА, ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ