“Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү
2023-11-09 10:51 ЗАА

 

ЗОРИЛГО:

ШУТИС-ийн багш, ажилчид, оюутнуудыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд эрт хамруулснаар уг өвчнөөс урьдчилан сэргийлж, хоол, шим тэжээлийн мэдлэг олгох

ЗОРИЛТ:

  1. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх
  2. Чихрийн шижин өвчний эрсдэл тодорхойлж,  зөвлөгөө өгөх
  3. Хоол, шим тэжээлийн зохистой хэрэглээ, ургамлын гаралтай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн танилцуулга, эрүүл амьдрaлын хэв маяг бий болгох

ХААНА: ШУТИС-ийн Хичээлийн 1-р байр УРЛАГ ЗААЛНЫ ЗАДГАЙ ТАЛБАЙ

ХУГАЦАА: 2023 оны 11 сарын 13-нд  09:00-12:00

ХАМРАХ ХҮРЭЭ: ШУТИС-ийн багш, ажилчид, оюутнууд

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • ҮТС- Шим тэжээл судлалын төв
  • “Цахиур төмөр агар” ХХК
  • Оюутны хөгжил, соёл үйлчилгээний алба
  • Оюутны холбоо
  • ШУТИС-ийн дэргэдэх Улаан загалмайн клуб

Жич: Тус өдөрлөгт ирэхдээ урьд орой буюу 2023.11.12-ны 18:00 цагаас хойш хоол идэхгүй, 2023.11.13-ны  өглөөний  хоол, цайг уугаагүй өлөн ирэхийг анхаарна уу!!!

 

ШУТИС-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ