2007 оноос эхлэн хэрэгжvvлэх шинжлэх ухаан, технологийн төслvvдийн гvйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай
2006-05-16 01:40 Админ

Сонгон шалгаруулалтад ирvvлэх төслийн саналуудыг боловсруулахдаа дараах зvйлийг анхаарна уу:

  1. Төслийн саналыг боловсруулахдаа Засгийн газрын 2005 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжvvлэх, санхvvжvvлэх журам”-ыг баримтална.
  2. Төслийн саналыг 2006 оны 5 сарын 25 ны дотор Эрдэм шинжилгээ, докторантурын газрын 218 тоот өрөөнд хvлээн авна.
  3. Төслийн санал нь дээр дурдсан журмын 20.1 – 20.4 –д заасан тvvнийг хэрэгжvvлсэнээр гарах vр дvн, боловсруулах ажлын онол арга зvйн vндэслэл, мэдээлэл хангамж, хэрэгжvvлэх эдийн засаг, эрх зvйн орчин, бизнес, маркетингийн талаар тавигдах шаардлагуудыг бvрэн хангасан байвал зохино.
  4. Төслийн vр дvнг хvлээн авч нэвтрvvлэх аж ахуйн нэгжийн албан ёсны санал, танилцуулгыг төслийн саналд хавсаргасан байна. Төслийн vр дvнг нэвтрvvлэх vйлдвэр, аж ахуйн нэгжvvд vйл ажиллагааныхаа чиглэл, vйлдвэрлэлийн бааз, чадавхийн талаар танилцуулагад тусгасан байна. Хэрвээ төслийн vр дvнг нэвтрvvлэгч байгууллага нь уг төслийг хэрэгжvvлэхэд санхvvгийн дэмжлэг туслалцаа vзvvлэх, vр дvнгийн туршилтыг vйлдвэрлэлийн бааз дээрээ явуулахаар тохиролцсон тохиолдолд холбогдох гэрээ, хэлцээрийг хавсаргасан байна.

 

2007 оноос хэрэгжvvлэх шинжлэх ухаан, технологийн төслийн зарим чиглэлvvд (Төслийн чиглэлvvд бvрэн эхээрээ “Өдрийн сонин” –ны 2006 оны 5 сарын 3 ны 110 дугаарт нийтлэгдсэн тул Анагаах, ХАА болон бусад салбарын эрдэмтэн багш нар тус сониноос дэлгэрэнгvй мэдээлэл авна уу)


 

Д/д

Төслийн нэр, хугацаа

Гарах vр дvн

1

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, прогноз
2007-2009

• Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн явцыг судалж тогтооно.
• Экосистемд vзvvлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бvс нутгаар тодорхойлж, 2020, 2050, 2080 оны байдлаар урьдчилан тогтооно.
• Уур амьсгалын өөрчлөлтөөс гарч болох эрсдэлийг vнэлж, дасан зохицох хувилбаруудыг шинэчлэн боловсруулна.
• Монгол орны хэрэглээний уур амьсгалын стандарт нормын шинэчилсэн хувилбарыг тогтоох, цасан бvрхvvл, vvлшил, цаг агаарын vзэгдлээр уур амьсгалын лавлахын хоёр дахь хэсэг, хөрсний чийгшлийн лавлах, аэро-уур амьсгалын лавлахыг тус тус гаргана.
• Монгол орны микро-уур амьсгалын судалгааг цаг уурын автомат станцуудын тасралтгvй хэмжилт, орчны тулгуур станцын мэдээлэлтэй холбож судална.
• Монгол орны агаарын бохирдлын vнэлгээ, тархалтын загвар боловсруулж, хот дvvрэг, аймаг сумын хэмжээгээр агаар бохирдуулагч эх vvсвэрvvд, ялгаруулалт болон хvлэмжийн хийн тооцоо хийж, озоны нийт агууламжийг тодорхойлно.

2

Монгол орны гадаргын усны горим, нөөц, vнэлгээ, прогноз
2007-2009

• Гадаргын усны горим, нөөцийн хувьсал өөрчлөлтийг олон жилийн хэмжилт, судалгааны материал, сvvлийн жилvvдэд шинээр бvрдсэн мэдээлэлд тулгуурлан орчин vеийн судалгааны аргаар тогтоож, цаашдын хандлагыг гаргана.
• Гадаргын усны ажиглалт хэмжилтийн байнгын өртөө, харуулын сvлжээний оновчтой хувилбарыг бий болгож сvлжээг мөстөлийн байнгын ажиглалтын өртөөгөөр өргөтгөнө.
• Усны ай савуудын гол мөрөн, нуур цөөрөм, мөстөл зэрэг гадаргын усны vндсэн элементvvдийн каталоги хийх,
• Гадаргын усны горим, нөөцийн богино болон урт хугацааны прогнозын аргуудыг боловсронгуй болгож мэдээллийн vйлчилгээг автоматжуулна.

3

Бетонд химийн нэмэлт хэрэглэж чанарыг сайжруулан, цутгалтын технологийг боловсронгуй болгох,
2007-2009

• Шингэрvvлэгч нэмэлт хэрэглэж маркийг 400-600 хvргэсэн бетоны найрлага,
• Бетонд нэмэлт хэрэглэх заавар,
Бетонд нэмэлт хэрэглэснээс гарах техник-эдийн засгийн vр ашгийн тооцоо.

4

Эдийн засгийн бvсvvдийн хот сууринг бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалтай уялдуулан хөгжvvлэх архитектур хот төлөвлөлтийн онол арга зvйн vндэслэл, загварчлал,
2007-2009

• Эдийн засгийн бvсvvдийн хот суурины архитектурын орон зайн төлөвлөлтийн бvсийн цар хvрээ, нийгэм эдийн засгийн хөгжилд тулгуурлан дотоод гадаад зах зээлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах замаар барьж байгуулах тооцоо судалгаа, загварчлал, vндэслэл, стандарт.

5

Төвлөрсөн эрчим хvчний системээс алслагдсан сумын төв, суурин газрыг сэргээгдэх эрчим хvч, дизель хосолсон эх vvсвэрээр хангах хувилбар,
2007-2009

• Сэргээгдэх эрчим хvч-дизель хосолсон сум, суурин газрын эрчим хvчний хэрэглээ, ачааллын судалгаа.
• Нар салхи, усны эрчим хvчний нөөцийн судалгаа.
• Төв суурин газрын цахилгаан хангамжийн схемийн vр ашигтай хувилбар (ТЭЗV, зөвлөмж стандарт)

6

Монгол улсын ТЭХБ-ын зохистой оновчлол, арга зvй боловсруулах,
2007-2009

• Монгол улсын тvлш эрчим хvчний нэгдсэн баланс, цаашид улс орны хөгжлийн бодлого боловсруулах

7

Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн vнэлгээнд шатахуун, тосолгооны материалын нөлөөллийн судалгаа,
2007-2009

• Авто тээврийн хэрэгслийн шатахуун, тосолгооны материалын хяналтын тогтолцоо, тvvнийг хэрэгжvvлэх арга механизм
• Шатахуун, тосолгооны материалын чанарт тавих шаардлага, vндэсний стандарт
• Автотээврийн хэрэгслийн техникийн байдал, экологийн vнэлгээнд шатахуун, тосолгооны материалын чанарын нөлөөллийн судалгааны дvн, авах арга хэмжээний чиглэл
• Монгол улсын нефтийн бvтээгдэхvvний хангамжийн сvлжээ, Нефть бааз байгуулах, ШТС, цэгvvдийн байршлын схем

 

8

Шар ширийг vйлдвэрийн аргаар боловсруулах шинэ технологи, тоног төхөөрөмж
2007-2008

• Шар шир боловсруулах уламжлалт технологийн ШУ-ны vндэслэлийг тогтооно. Монгол гутлын улны шир болон эмээлийн гөлөм, тоноглолын зориулалттай, ус чийгэнд тэсвэртэй, эдэлгээ сайтай шинэ материал гарган авах технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
• Жижиг vйлдвэрийн техник эдийн засгийн vндэслэл, зөвлөмж
•Шар ширэн бvтээгдэхvvний стандарт, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашигтай загварын гэрчилгээ

9

Шинэ vйлдвэржилтийн бодлогын судалгаа
2007-2008

• Шинэ vйлдвэржилтийн бодлогын онол, ШУ-ны vндэслэл, гадаад орнуудад хэрэгжиж буй туршлага, боломжийн судалгаа
• Экспортын чиг баримжаатай боловсруулах аж vйлдвэрийн хөгжлийн стратегийн судалгаа, зөвлөмж
• Импортыг орлох жижиг дунд vйлдвэрийн хөгжлийн бодлого, зорилт, хэрэгжvvлэх арга замын санал
• Боловсруулах аж vйлдвэрийн салбарын vйлдвэрvvдийн өрсөлдөх чадварыг дээшлvvлэх арга зам
• Монгол улсын боловсруулах аж vйлдвэрийн хөгжлийг хангахад чиглэгдсэн стратеги, бодлого загвар.
Vvнд: Аж vйлдвэрийн хөгжлийн ерөнхий бодлого, тvvний хөгжлийг дэмжих ба бизнесийн орчныг бvрдvvлэх стратегийн зорилт.
• Эрчимжсэн технологитой, оюуны багтаамж өндөртэй vйлдвэрлэл, vйлдвэрлэл-технологийн парк хөгжvvлэх бодлого
• Олон улсын зах зээлд өрсөлдөхvйц аж vйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр
• Vндэсний онцлогтой шинэ vйлдвэржилтийн хөгжлийн загвар

10

Боловсролын vндэсний vнэлгээний тогтолцоо ба суралцагсдын сурлагын vнэлгээний залгамж холбоо
2007-2008

• Боловсролын vндэсний vнэлгээний тогтолцооны талаарх олон улсын харьцуулсан судалгаа
• Боловсролын vндэсний vнэлгээний тогтолцооны загвар
• Боловсролын vндэсний vнэлгээний арга зvй
• ЕБС, их дээд сургуулиудын оюутан сурагчдыг сурлагын vнэлгээний залгамж холбооны харьцуулсан судалгаа
• ЕБС, их дээд сургуулиудын оюутан сурагчдыг сурлагын vнэлгээний залгамж холбооны хувилбар. Сурлагын vнэлгээний залгамж холбоог хэрэгжvvлэх зөвлөмж

11

Дорно, Өрнө дахины улс vндэстнvvдийн соёл урлагт Монголын нvvдэлчдийн оруулсан хувь нэмэр, залгамж чанарын асуудалд
2007-2010

• Төсөл хэрэгжvvлсэнээр манай орны уншигчид монголын нvvдэлчдийн соёл иргэншлийн тvvхийг манай он тооллын өмнөх Сvмэр-Вавилон, Хараппын соёлоос эхлээд XII зууны монголын эзэнт гvрний соёл, улмаар XX зууны эцэс хvртлэх тvvхэн vйл явц, ази европын олон улс vндэстэнгvvдийн соёл урлагийн харилцан нөлөөлөл, харилцан нэвчих vзэгдэл тvvний өнөөгийн залгамж чанарыг тvvхийн бодит баримт, урлагийн төрөл зvйлийн судалгаанд vндэслэн бичсэн манай орны тэргvvлэх эрдэмтдийн суурь судалгааны томоохон бvтээлтэй танилцах болно.