Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам
2007 онд Япон Улсад суралцах Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан дараах байдлаар элсүүлнэ.
1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг (Дэлгэрэнгүйг хавсралтнаас үзнэ үү.)
Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль, Судлаач
оюутан
2. Бүртгэл
6 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд 13:00 – 18:00 цагийн хооронд Монгол-Японы
төвд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
(1) Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
a) Суралцаж байгааг баталсан бичиг
b) Суралцаж байгаа бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11
жилийн сургалттай ЕБС төгсөж байгаа сурагчдын* хувьд сүүлийн 3 жилийн
дүнгийн жагсаалт(Голч дүнг тодорхойлон бичсэн байх шаардлагатай. Голч дүн
нь голч онооноос өөр ойлголт бөгөөд 4-тийн системээр бодогдсон байна.)
*Бодитоор 11 жил суралцсан төгсөгч үүнд хамрагдах ба боловсролын систем 11
жилийн сургалттай болон өөрчлөгдсөнөөр анги алгассан ЕБС-ийн 11-р ангийн
төгсөгч хамрагдахгүй.
c) Иргэний үнэмлэх
d) Сурлагын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2 ш
(2) Судлаач оюутан
a) Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
b) Диплом, дипломын хавсралтын эх хувь эсвэл баталгаажсан хуулбар
c) Иргэний үнэмлэх
d) Нийгмийн даатгалын дэвтэр
e) 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
Эдгээр бичиг баримтанд үндэслэн шалгалтанд орох эрхийн бичгийг олгоно.
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу
бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон
гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас
лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж
бүртгэлийн эхний өдрүүдэд ирэхийг анхаарна уу.
3. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 17-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан(Бичгийн нэгдүгээр
шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 24-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан( Бичгийн хоёрдугаар
шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан
* Элсэгчид шалгалтын өдөр шалгалтанд орох эрхийн бичиг, иргэний үнэмлэх, бичгийн
хэрэгслээ авчрах хэрэгтэй. Авчраагүй тохиолдолд шалгалтанд орох боломжгүй.
4. Ярилцлагын шалгалт(Бичгийн шалгалтанд тэнцсэн хүмүүс)
8 дугаар сарын 3, 4-ний өдөр
5. Хоёрдугаар шалгаруулалт
Ярилцлагын шалгалтанд тэнцсэн хүмүүсийг нэгдүгээр шалгаруулалтанд тэнцэгсэд
хэмээн Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэрийг нь дэвшүүлнэ. Японы
Боловсрол, шинжлэх ухааны яамнаа хоёрдугаар шалгаруулалтыг хийж, суралцах
оюутанг шийднэ.
* Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 2-ны өдөр 13:00 – 18:00 цагийн хооронд эдгээр
хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы
төвд ажиллаж, Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх энэхүү журам
болон хавсралтыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах
талаар асуултанд хариулна.
Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн
асуултад хариулж тайлбар хийхгүй.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оруулсан: ШУТИС-ийн ГХГ-ын Ахлах мэргэжилтэн Д. Туул,
Холбоо барих: ШУТИС-ийн Төв байрны 214 тоот өрөө
Утас: 329081, 324590-1012, E-mail: intrel@must.edu.mn
Хавсралт
1. Их сургуулийн үндсэн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
1) Нийгмийн ухаан
Нийгмийн ухаан А: Хууль зүй, Улс төр, Боловсрол судлал, Нийгэм судлал, Утга
зохиол, Түүх, Япон хэл, Бусад
Нийгмийн ухаан В: Эдийн засаг, Менежмент
2) Байгалийн ухаан
Байгалийн ухаан А: Онолын байгалийн ухаан (Математик, Физик, Хими), Электрон,
цахилгааны чиглэл (Электроникийн инженер, Цахилгааны инженер, Мэдээллийн
технологи), Механикийн чиглэл (Механик инженер, Хөлөг онгоцны үйлдвэрлэл, Хөдөө
аж ахуйн инженер), Зам гүүр, архитектурын чиглэл (Зам гүүрийн инженер, Архитектур,
Байгаль орчин), Хими (Хавсрага хими, Химийн технологи, Үйлдвэрийн хими,
Нэхмэлийн инженер), Бусад (Металлург, Уул уурхай, Хөлөг онгоцны технологи,
Биотехнологи)
Байгалийн ухаан В: Хөдөө аж ахуй (Газар тариалан, Хөдөө аж ахуйн хими технологи,
Мал аж ахуй, Мал эмнэлэг, Ой судлал, Хүнс судлал, Загасны аж ахуй), Эрүүл мэнд
(Эм зүй, Эрүүл мэнд, Сувилахуйн ухаан), Онолын байгалийн ухаан (Биологи)
Байгалийн ухаан С: Анагаах ухаан, Шүд судлал
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд хүлээн авах сургууль олдохгүй
байх зэргээс шалтгаалан хүлээн авах боломжгүйд хүрэх нь бий.
(2) Болзол, шаардлага
1. Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
2. Нас: 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 1-ний
хооронд төрсөн байх.
3. Боловсрол: 2006 онд ЕБС-ийн 11-р анги төгсөж байгаа*, эсвэл дотоодын их,
дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн оюутан байх (*Бодитоор 11 жил суралцсан
төгсөгч үүнд хамрагдах ба харин боловсролын систем 11 жилийн сургалттай
болсноор анги алгассан ЕБС-ийн 11-р ангийн төгсөгч хамрагдахгүй).
4. Сурлагын дүн: Нийгмийн ухааны чиглэлээр шалгалт өгөх тохиолдолд голч дүн
нь 3.2-оос, байгалийн ухаан 3.0-аас дээш байна.
5. *Голч дүн голч онооноос өөр ойлголт бөгөөд дөрөвтийн системээр бодсон байна.
6. Эрүүл мэнд: Бие, сэтгэлийн хувьд эрүүл байх.
7. Японд очих хугацаа: 2007 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны
хооронд, заасан хугацаанд Монгол Улсаас гарч Япон Улсад очих боломжтой
хүн (Заасан хугацаанд Японд очиж чадахгүй тохиолдолд Японд очих зардал
болон түр хугацаанд амьдрахад шаардлагатай нэг удаагийн мөнгийг олгохгүй).
8. Урд өмнө Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй.
9. Японы их, дээд сургуульд суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
10. Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн
газрын тэтгэлгээр суралцаж байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
1) Бичгийн нэгдүгээр шалгалт
(Нийгмийн ухаан) Математик, Дэлхийн түүх
(Байгалийн ухаан) Математик, Хими
2) Бичгийн хоёрдугаар шалгалт(Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс)
(Нийгмийн ухаан) Англи хэл, Япон хэл
(Байгалийн ухаан А) Англи хэл, Япон хэл, Физик
(Байгалийн ухаан В, С) Англи хэл, Япон хэл, Биологи
3) Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд эхний байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
4) Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы
Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
5) Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны
яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
1. Энэ ангиллын оюутан эхний 1 жил их сургуульд дэвшин суралцахад хэрэгтэй япон
хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтанд хамрагдана.
2. Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны
заасан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэний дараа тухайн их,
дээд сургуульд элсэнэ. Оюутны элсэлтийн шалгалт өгөх их, дээд сургуулийг,
сурлагын дүн зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр Японы Боловсрол, шинжлэх
ухааны яам тухайн бэлтгэл сургалтын байгууллага буюу их, дээд сургуультай
зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг
хүлээж авахгүй.
3. Төгссөн оюутанд диплом, тухайн мэргэшлийн салбарын баклавр зэрэг олгоно.
2. Техникийн коллежийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
1) А групп: Бодис, материалын инженер
2) В групп: Механик инженер, Цахилгаан, электроник инженер, Мэдээлэл, холбоо,
сүлжээний инженер, Зам гүүр, барилга, Хөлөг онгоцны инженер, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд хүлээн авах сургууль олдохгүй
байх зэргээс шалтгаалан хүлээн авах боломжгүйд хүрэх нь бий.
(2) Болзол, шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журмын 1. (2) – ын байгалийн ухааныхтай
адил.
(3) Шалгаруулалт
1) Бичгийн шалгалт
А групп: Математик, Хими
В групп: Математик, Физик
2) Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд эхний байранд орсон хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
3) Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы
Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
4) Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны
яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
1. Энэ ангиллын оюутан эхний 1 жил Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны
заасан бэлтгэл сургуульд элсэн орж, техникийн коллежид элсэн суралцахад
шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд
хамрагдана.
2. Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны
заасан техникийн коллежид дэвшин суралцана. Дэвшин суралцах коллежийг
Японы Боловсрол, шинжлэх ухааны яам, холбогдох сургуультай зөвлөлдөн
шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол, саналыг хүлээж авахгүй.
3. Техникийн коллеж нь ЕБС-ийн дунд ангиас элсэлт авдаг системтэй 5 жилийн
сургалтат сургууль боловч Засгийн газрын тэтгэлэгт оюутны хөтөлбөрийн дагуу
суралцах оюутан 3 дугаар курсээс элсэн орж 3 жил (Хөлөг онгоцны инженер бол 3
жил 6 сар) мэргэжлийн мэдлэг эзэмшин төгсөнө. Төгсөхөд диплом, дэд баклавр
зэрэг олгоно.
3. Мэргэжлийн сургуулийн оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
Зам гүүр, Архитектур, Цахилгаан инженер, Электроник инженер, Цахилгаан холбоо,
Хүнсний тэжээл судлал, Сургуулийн өмнөх насны сурган, Нарийн бичиг, Зочид буудал,
Аялал жуулчлал, Хувцас чимэглэл, Дизайн, Гэрэл зураг, Бусад
*”Бусад” мэргэжлийн чиглэлээр суралцахыг хүссэн тохиолдолд хүлээн авах сургууль олдохгүй
байх зэргээс шалтгаалан хүлээн авах боломжгүйд хүрэх нь бий.
(2) Болзол, шаардлага
Их сургуулийн үндсэн оюутан элсүүлэх журмын 1. (2) – ын байгалийн ухааныхтай адил.
(3) Шалгаруулалт
1) Бичгийн шалгалт
Математик, Англи хэл
2) Ярилцлагын шалгалт
Бичгийн шалгалтанд дээгүүр байранд орсон хүмүүсэс ярилцлагын шалгалт авна.
3) Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы
Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
4) Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны
яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
(4) Сургалтын агуулга
1. Энэ ангиллын оюутан эхний 1 жил Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны
заасан бэлтгэл сургуульд элсэн орж, мэргэжлийн сургуульд элсэн суралцахад
шаардлагатай япон хэлний болон бусад эрчимжүүлсэн бэлтгэл сургалтанд
хамрагдана.
2. Бэлтгэл сургалт төгссөн оюутнууд Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны
заасан мэргэжлийн сургуульд дэвшин суралцана. Дэвшин суралцах мэргэжлийн
сургуулийг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн
сургуультай зөвлөлдөн шийддэг. Энэхүү шийдвэртэй холбоотой аливаа гомдол,
саналыг хүлээж авахгүй.
3. Бэлтгэл сургалт төгссөн оюутан, мэргэжлийн сургуулийн дотор ЕБС-ийн ахлах
анги төгсөгсдийн элсэн орох боломжтой мэргэжлийн ангид дэвшин 2 жил
мэргэжлийн мэдлэгт суралцана. Төгсөхөд диплом олгоно.
4. Судлаач оюутан
(1) Элсэлт авах мэргэжлийн чиглэл
1) Нийгмийн ухаан: Утга зохиол, Түүх, Урлаг судлал, Хууль зүй, Улс төр, Эдийн засаг,
Худалдаа, Сурган, Сэтгэл судлал, Нийгэм судлал, Хөгжим, Дүрслэх урлаг г.м
2) Байгалийн ухаан: Онолын байгалийн ухаан, Инженер, Газар тариалан, Загасны аж
ахуй, Эм зүй, Анагаах, Шүд, Гэр ахуй судлал г.м
*Японы их, дээд сургуульд байгаа бүх салбарт элсэлт авах боловч хүлээн авах сургууль байхгүй
зэрэг шалтгаанаас хүлээн авах боломжгүйд хүрэх нь бий.
(2) Болзол, шаардлага
1) Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
2) Нас: 2006 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 35-аас доош настай байх(1972 оны
4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн.).
3) Боловсрол: (a) Баклаврын зэрэг авсан мэргэшлийнхээ дагуу үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа хүн,
(b) Докторантурт суралцаж байгаа хүн,
(c) Магистр, докторын зэрэг хамгаалсан хүн.
Докторын зэрэг хамгаалсан хүний тухайд Японд эрдмийн зэрэг авахыг зорилгоо
болгоогүй тохиолдолд хүлээн авахгүй.
(d) Шалгаруулалтанд орох хүсэлт гаргасан цаг хугацаа хүртэл их сургууль төгсөөд
зэрэг авсан мэргэжлийнхээ дагуу 2 – оос дээш жил тасралтгүй ажилласан
туршлагатай байх.
4) Сурлагын дүн: Их, дээд сургуулийг 3.2 – аас дээш голч дүнтэйгээр төгссөн байх.
5) Мэргэшлийн салбар: Их, дээд сургуульд мэргэшсэн салбар болон түүнтэй
хамаарал бүхий салбар. Суралцахыг хүсэж байгаа их, дээд сургуульд суралцах,
судалгааны ажил хийх бүрэн боломжтой салбар байх.
6) Эрүүл мэнд: Бие сэтгэлийн хувьд эрүүл байх.
7) Японд очих хугацаа: 2007 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 7-ны хооронд,
эсвэл мөн оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 7-ны хооронд Монгол
Улсаас заавал гарч, Японд очих боломжтой хүн. Мөн эдгээр хугацааны аль нэгэнд
Японд очихоор төлөвлөсөн ч хүлээн авах сургуулийн боломжоос шалтгаалан
өөрчлөгдөх нь бий.
8) Урд өмнө нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол эх
орондоо буцаж ирсний дараа 3 – аас дээш жил сургалт, судалгааны байгууллагад
ажилласан байх шаардлагатай.
Гэхдээ, үүнд Япон хэл, соёл судлаач оюутнаар суралцаж эх орондоо буцаж ирээд
өмнө нь суралцаж байсан их, дээд сургуулиа төгссөн хүмүүс хамаарахгүй.
9) Японы их, дээд сургуульд суралцаж байгаа хүн хамрагдах боломжгүй.
10) Япон Улсын Засгийн газраас бусад байгууллагын болон өөрийн улсын Засгийн
газрын тэтгэлэг авч байгаа бол оролцох боломжгүй.
(3) Шалгаруулалт
1) Бичгийн шалгалт
Англи хэл, Япон хэл
2) Ярилцлагын шалгалт
Англ, япон хэлний аль өндөр авсан оноогоор оноог тооцож эхний байранд орсон
хүмүүсээс ярилцлагын шалгалт авна.
3) Ярилцлагын шалгалтын дүнгээр 1 дүгээр шалгаруулалтанд тэнцэгсдийг Японы
Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэр дэвшүүлнэ.
4) Дэлхийн улс, орон тус бүрээс нэр дэвшигчдийг Японы Боловсрол, шинжлэх ухааны
яаманд сонгон шалгаруулж эцсийн шийдвэрийг гаргадаг
*Сонгон шалгаруулахад бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтаас гадна Японд хийх
судалгааны ажлын төлөвлөгөөг чухалчлан үзнэ.
(4) Сургалтын агуулга
1. Хуваарилагдсан их, дээд сургуулиас япон хэлний мэдлэг нь хангалтгүй гэж үзсэн
тохиолдолд ихэвчлэн 6 сар Японы Боловсрол, шинжлэх ухааны яамны заасан
япон хэлний курст элсэн орж хичээллэнэ. Япон хэлний бэлтгэл сургалт дууссан
оюутан урьдчилан шийдэгдсэн байсан их, дээд сургуульд элсэн орно.
2. Хуваарилагдах их, дээд сургууль нь нэгдүгээр шалгаруулалтын дараа тэнцэгсэд
магистрантурын үндсэн оюутан, эсвэл мэргэжил дээшлүүлэгч болж элсэх
зөвшөөрөл авсан их, дээд сургууль (магистрантурын үндсэн оюутнаар элсэх
зөвшөөрөл авсан тэнцэгчийг мэргэжил дээшлүүлэгчийг алгасан шууд
магистрантурын үндсэн оюутнаар элсүүлнэ.) юм.
3. Мэргэжил дээшлүүлэгчээс магистрантурын үндсэн оюутнаар элсэн орох, эсвэл
магистрантураас докторантурт элсэх тохиолдолд тухайн их дээд сургуулиас авдаг
элсэлтийн шалгалтанд тэнцэх ёстой.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Оруулсан: ШУТИС-ийн ГХГ-ын Ахлах мэргэжилтэн Д. Туул,
Холбоо барих: ШУТИС-ийн Төв байрны 214 тоот өрөө
Утас: 329081, 324590-1012, E-mail: intrel@must.edu.mn
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ