Их Монгол-800” жилийн ойн хvрээнд ШУТИС-ийн залуу багш нарын дунд зохиогдох спорт явган аялал, зугаалгын удирдамж
2007-05-21 21:39 Админ

 

 

Баталсан. Монголын адал явдалт Спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн
дарга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Б. Жияандорж

“Хагийн хар нуур - 2007” сэдэвт спорт
явган аяллын удирдамж
1. Аялалын зорилго
2006-2007 оны хичээлийн жилийн сургалтын ажиллагаа дуусантай холбогдуулан ШУТИС-ийн залуу багш нарыг эх орны байгалийн vзэсгэлэнт газруудаар аяллуулж, оуюны алжаалыг тайлах, бие бялдарыг чийрэгжvvлж, холын аялалд аялах, спорт аялалыг сурталчилах, ур чадварыг нэмэгдvvлэхийн зэрэгцээ залуу багш нарын харилцан ойлголцох хамтын нөхөрлөлийг бэхжvvлэхэд оршино. Тvvнчлэн дээрх аяллын чиглэлийн маршрут тогтоох зорилготой. Энэхvv уртын аялал нь спортын зэрэг, цол авахад ашиглагдана.

2. Аялалын дэлгэрэнгvй чиглэл ба хугацаа
Чиглэл: Улаанбаатар- Дайчингийн гол/машинаар/- Туулийн бэлчир – Хагийн хар нуур –Хийдийн Сарьдаг- Хөх нуур- Хонгорын гол – Хоног толгой- Хавиргын даваа- Гvнжийн сvм- Дунд баян- Тэрэлжийн гол/ явган аялал/-Улаанбаатар/машинаар/. Нийт машинаар 180 км, явганаар 180 км зам туулах зорилготой.
Аялалыг 2007 оны 7-р сарын 16 –ээс 23 –ийн хугацаанд явуулна.

3. Аялалд оролцох бvрэлдэхvvн
Аяллын зарыг ШУТИС-ийн интернет сvлжээнд тавьж сургууль, нэгж бvрээс багш нарыг бvртгэн зохион байгуулна.

4. Аяллын зохион байгуулалт, vр дvн
2006-2007 оны хичээлийн жилийн сургалтын ажиллагаа дуусантай холбогдуулан Монголын адал явдалт Спорт аяллын холбоо, ШУТИС-ийн спорт аяллын "Уул-ус" клуб зохион байгуулж байгаа. Аялалд нийт…. хvн оролцох, ….. гал байхаар тооцох. Аяллын чиглэл нь Хан Хэнтий уулын дархан цаазат газрын бvсэд явагдах учир аяллын зөвшөөрлийг холбогдох газраас авч, хураамж төлбөрийг төлөх. Аялалд явсан талаарх тайланг Монголын адал явдалт Спорт аяллын холбоо болон ШУТИС-ийн "Уул-ус" клубд фото зураг, бичлэгээр баримтжуулан тавих болно.
Аялалд явсан талаарх мэдээллийг ШУТИС-ийн интернэт сvлжээнд фото мэдээлийн хэлбэрээр тавина.

5. Аяллын төсөв

  1. Улаанбаатар- Дайчингийн гол машинаар явах -360 орчим км-Машины бинзений зардал: 360/100x20лx920төг=66240 төг
  2. Нэг аялагч бэлдэх хувийн бэлтгэл болон хоол хvнсний хэрэгцээг хавсралтаар гаргав/хоол хvнсийг аялагч багш өөрийнхөө зардлаар бэлтгэнэ/.

 

Удирдамж боловсруулсан ..…………....………. ШУТИС-ийн “Уул ус ” клубын
эрхлэгч Аяллын спортын мастер Ж. Гэрэлхvv

ШУТИС-ийн Спортын менежер . . . . . . . . . . . . . . спортын мастер С. Энхтуяа

Аяллын удирдагч …………………………. П. Баасансvрэн

Жич: Аялалд оролцох сонирхолтой багш нар 5 сарын 27-нд 1-416-д 15 н цагаас цугларна уу. Аялалтай холбоотой нэмэлт мэдээллийг ШУТИС-ийн 1-р байр 417 тоотод ирж авч болно. Холбогдох утас: 99149648

 

Хавсралт

Нэг галд байх бэлтгэл
Vvнд:
1.  Аяны майхан 1ш
2.  Тогоо 1ш
3.   Зургийн аппарат 1ш
4.   Хvрз 1ш
5. Иж бvрдэл аптек 1ш
6. Лаа нэг толгой эсвэл гар чийдэн 1ш
7. Шvдэнз 1 боодол
8. Уулын олс 20м 1ш
9 . Луужин 2ш
10. Газрын зураг 1ш

Аялагч нэг бvрийн бэлтгэл
Vvнд:
1.  Аяны vvргэвч 1ш
2.  Аяны хөнжил 1ш
3.   Гутал /Усны гутал,кросовка/ 2 хос
4.   Ноосон болон нимгэн цамц 2ш
5. Өмд 2ш
6. Оймс 4-5 хос
7. Борооны цув 1 ш
8. Нарны малгай 1 ш
9 . Фудволк 2-3 ш
10. Оо, саван, сойз, алчуур тус бvр 1ш
11. Аяга, халбага 1ш
Гэх мэтчилэн утас зvv болон бороо цастай vед гал асаах элгэвч хаймар, хусны vйс, хувцас засварын хэрэгсэл бахь шөвөг зэргийг авч явах.

 Хоол хvнсний тооцоо:
Нэг өдөрт нэг хvнд ноогдох/авч явах/ хvнсний жагсаалт:
1.  Талх 1 ш
2.  Боорцог 0.3 кг
3.  Багсарсан арвайн гурил 0.1 кг
4.   Шуузалсан мах 0.3 кг
5.   Борц 0.05 кг
6.   Гоймон 0.3 кг
7.   Будаа 0.1 кг
8.   Хуурай цай 10 гр
9.    Давс 15 гр
10. Ургамалын тос 50 гр
11. Жигэнэсэн гурил 100 гр
12. Сонгино 1 ширхэг
13. Хоол амтлагч 2 гр
14. Сахар 50 гр
15. Бэлэн гоймон 2 ш
16. Хатуу аруул 100 гр
17. Чихэр, шоколад 200 гр
18. Хуурай сvv, кофе 100 гр
 Өдөрт, өдөр оройд 2 удаа хоол, өглөө хөнгөн цайлахаар тооцож хvнсээ бэлтгэх.

 

Аяллах бvс нутгийн тухай мэдээлэл
Хагийн хар нуур
   Ус, намаг, хад чулуу, ой мод ширэнгэ ихтэй төвөгтэй замтай. Гол vертэй цагт явах аргагvй. Хагийн хар нуур Бага хэнтийн нурууны өвөрт Хийдийн Сарьдаг, Хvнхэр уул, Асгатын Сарьдаг уулын шилмvvст ойн дунд 1800 орчим м өндөрт 4 орчим ам. дөр. км талбайг эзлэн орших сайхан нуур. Гvн нь 25-30 м ажээ. Хэнтийн нуруунаас буусан дөрөвдөгчийн их мөстөлтийн морена(20-80м өндөр, 5 орчим км урт, 6000 м орчим өргөн) уулын ам хөндийг гатлан хаахад уулсын ус нь уг хонхорт хуримтлагдан нуур vvсчээ. Хагийн хар нуураас гарах Хөлийн гол нь тэр мероныг зvсэж 20 орчим өндөр хавцал vvсгэн урсана. Хагийн хар нуурт Хийдийн сарьдагаас эх авсан Хонгорын гол цутгана. Хагийн голын эхэнд Хийдийн Сарьдагийн өвөрт боржин чулуун хийдийн туурь оршино. Монголчуудын 17-р зууны vед барьсан чулуун хийдийн нэг юм.