ШУТИС болзолт магистрын зэргийг дvйцvvлэн олгож байна
2007-11-27 19:16 Админ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
         БОЛЗОЛТ МАГИСТРЫН ЗЭРГИЙГ ДVЙЦVVЛЭН ОЛГОНО.

БСШУЯ-ны Сайдын 2006 оны 09-р сарын 6-ны өдрийн “Магистрын зэргийн тухай” 310 тоот тушаалыг vндэслэн гадаад дотоодын их сургуулийн 5 ба тvvнээс дээш жилийн vндсэн сургалттай ангийг 1993 оноос өмнө төгссөн, дипломын дундаж дvн ба диплом хамгаалалт эсвэл улсын шалгалтын дvн нь  тус тус 4.0 ба тvvнээс vнэлгээтэй байх болзлыг хангасан төгсөгчдийн дээд боловсролын дипломыг vндэслэн болзолт магистрын дипломыг олгоно.

Болзолт магистрын хөтөлбөрт хамрагдахыг хvссэн төгсөгчдийн материалыг ШУТИС-ийн  1- байрны  Магистрантур, Докторантурын албаны 214 тоот өрөөнд   хvлээн авна.

 
Бvртгvvлэхийг хvссэн төгсөгч дараах материалыг бvрдvvлж ирнэ.

1.      Бvртгэлийн анкет

2.      Бакалаврын дипломын эх хувь

3.      Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар

4.      3х4 харьцаатай цээж зураг 2 хувь

5.      Дипломын төлбөр /дансны дугаар: Голомт банк 1102928189/

6.      ªргөдөл        

 



ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

Харилцах утас: 322126, 324590-(1031),

web: http://www.must.edu.mn/