НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас /ЮНЕСКО/ 2000 онд дэлхийн олон улс, үндэстний эх хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах, эх хэлээрээ бахархах, хөгжүүлэх үзлийг дэмжих зорилгоор жил бүрийн 2 сарын 21-ний өдрийг "Дэлхийн эх хэлний өдөр" болгон зарласан билээ.
Энэ өдрийг тохиолдуулан Хэлний боловсролын сургуулийн Монгол судлалын профессорын баг " Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл" сэдэвт арга хэмжээний хүрээнд оюутнуудын дунд эссэ бичлэг, монгол бичгийн уралдаан, "Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл" сэдэвт өдөрлөг зохион явуулна. Өдөрлөг 2 сарын 22-ний 14 цагаас Оюутны соёл үйлчилгээний төв/ А клуб/-д болно. Тус үйл ажиллагаагаанд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэлшинжлэлийн тасгийн эрхлэгч, ХБС-ийн зөвлөх профессор, академич Л.Болд урилгаар оролцно..Монгол судлалын профессорын багаас танин мэдэхүйн хөгжөөнт асуулт хариултын тэмцээн /АХА/ зохион байгуулна. ХБС-ийн оюутнуудын урлагийн хэсэгчилсэн тоглолт болно.Энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийн урьж байна.
Эх хэлээрээ төгс төгөлдөр ярьж бичиж сурцгаая1
ХБС-ийн Монгол судлалын профессорын баг.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ