“ШУТИС-ийн Багшийн ёсзvйн дvрэм”-д оруулах саналаа 2007 оны 09 сарын 13-ны өдрийг дуустал bgerelmaa74@yahoo.com хаягаар ирvvлнэ vv.
ШУТИС-ийн БНЗ
ТӨСӨЛ
ШУТИС-ийн багшийн Ёс зvйн дvрэм
Нэг. Нийтлэг vндэслэл
- ШУТИС-ийн багш нарын /цаашид багшийн гэх/ мэргэжлийн ёс зvйн дvрэм нь Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрмийн нэмэлт, өвөрмөц бvрэлдэхvvн хэсэг бөгөөд зорилго нь ШУТИС-ийн багш vvргээ гvйцэтгэх явцад vvсэх ёс зvйн харилцааг зохицуулахад оршино.
- ШУТИС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.2, Дээд боловсролын хуулийн 14.2-т заасан багшийн vvрэг, ШУТИС-иас гаргасан дvрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зvй, энэхvv дvрмийн хэм хэмжээний хvрээнд vйл ажиллагаагаа явуулна.
Хоёр. ШУТИС-ийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм
- Багшийн биеэ авч явах байдалд тавих ёс зvйн хэм хэмжээ
- Багш нь өөрийн мэргэжлийн нэр хvндийг хамгаалан, биеэ авч явах байдал, мэдлэг боловсролд онцгой анхаарах нь зvйтэй.
- Биеэ авч явах байдалд дараах зvйлсийг хориглоно:
- Хичээлээс хоцрох, таслах, ажлын байранд согтуу байх;
- Оюутныг vл хvндэтгэх, дорд vзэх, ялангуяа тэдэнд нэр хоч өгөх, оюутны биеэ авч явах байдал, хувцаслалт, хувийн амьдралын талаар шvvмжлэн хэлэлцэх;
- Оюутнуудтай болон тэдний дэргэд хамтран ажиллагч багш нарын мэргэжлийн, мөн хувийн зан чанарын дутагдлын талаар ярилцах;
- Оюутны мэдлэгийг vнэлэх зорилгоор ном борлуулах, тэднээс мөнгө, мөн сургалтын хөтөлбөртэй холбогдолгvйгээр эд зvйлс авах, дарамтлах;
- Хичээл дээр улс төрийн илэрхий ухуулга, борлуулалтын сурталчилгаа хийх;
Хичээлийг бичиж тэмдэглэхийг хvчээр тулгах нь зохимжгvй.
- Багшийн харилцаанд тавих ёс зvйн хэм хэмжээ
- Багш нь хамтран ажиллагчид болон оюутнуудын эрхийг хvндэтгэн, тэднийг vзэл бодол, амьдралын нөхцөл, хөгжлийн онцлог байдлаар ялгаварлан гадуурхахгvй байх нь зvйтэй.
- Багш нь хамтран ажиллагч багш нартайгаа өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан, тэднээс мэргэжлийн хувьд суралцахыг эрхэмлэн ажиллана.
- Бусад багш нарыг ажил vvргээ гvйцэтгэх явцад хөндлөнгөөс нөлөөлж, өөрийн vзэл бодлоо тулгах, оюутны vнэлгээг зааж, дарамт vзvvлэх нь зvйд vл нийцнэ.
- Багш нь нийгмийн эрх ашгийг илvvд vзэж, хvндэтгэх шалтгаангvйгээр оюутныг хичээлд оруулахгvй байх, хичээлийн хөтөлбөртэй холбогдолтой асуултанд хариулахаас татгалзах, суралцагчийн хөдөлмөрийг хувийн сонирхол, эрх ашгийн vvднээс ашиглах, vзэл бодлоо тулгаж болохгvй.
- Оюутны мэдлэгийг vнэлэх явцад тавих ёс зvйн хэм хэмжээ
2.3.1 Оюутны мэдлэгийг vнэлэхдээ системтэй, бодитой, ойлгомжтой байх зарчмыг баримтална.
- Системтэй гэдэгт шалгалт авах хугацаа, тодорхой бvлэг сэдэв, хичээлийг vзэж дууссаны дараа тогтмол vнэлж байхыг;
- Бодитой гэдэгт шалгалт авах журам, багшийн vнэлгээ нь vндэслэлтэй байх; багш өөрийн заасан агуулгын хvрээнд шалгалт авахыг;
- Ойлгомжтой гэдэгт оюутнуудад шалгалтын бодлого, асуулт, даалгавар хичээлийн хөтөлбөрийн хvрээнд, ойлгогдохуйц хэлээр бичигдсэн, мөн vнэлгээ нь оюутнуудад хvлээн зөвшөөрөгдсөн байхыг тус тус ойлгоно.
- Шалгалт авах журам, дэс дараалал, цаг хугацаа, шалгалтанд хэрэглэгдэх тестийн материал, даалгавар, багаж төхөөрөмжийг урдаас нарийн бэлтгэсэн байна.
- Оюутны мэдлэгийг vнэлэх явцад дараах зvйлийг хориглоно:
- Шалгалт авах багш нь хvндэтгэх шалтгаангvйгээр хоцрох, хугацааг хойшлуулах, оюутныг чирэгдvvлэх;
- Өөрийн vйлдлийг хэт хөнгөвчлөх зорилгоор хэлбэрдэх, мэргэжлийн vйл ажиллагаандаа хайнга хандах. Тухайлбал оюутан өөрөө хийгээгvй, багш уншаагvй зvйлийг хийсвэрээр vнэлэх нь зvйд vл нийцнэ.
- Сайн vнэлгээ авах боломжгvйгээр оюутанд хэт өндөр шаардлага тавих;
- Оюутныг шалгалтаар сvрдvvлэх;
- Шалгалтын бодлого, практик даалгаврыг хичээл дээр урьдчилан хэлж өгөх, шалгалтын материалыг зориуд болон санамсаргvйгээр задруулах. Харин шалгалтын асуулга нь бvтээлчээр хийж гvйцэтгэхээр бол даалгаврыг тодорхой хугацааны өмнө, хийж гvйцэтгэх дарааллын хамт урьдчилан өгсөн байх ёстой.
- Оюутны мэдлэг, чадварыг vнэлэхдээ багш өөрийн тухайн vеийн сэтгэлийн хөдөлгөөний байдал, оюутны хувийн зан чанар, нийгмийн болон биеэ авч явах байдлын талаар сэтгэгдэлдээ тулгуурлах;
- Бие даалтын ажлыг хичээлийн хөтөлбөрт тусгагдсан зорилго, оюутанд олгох мэдлэг, чадварын хvрээнд төлөвлөн, оюутнаар гvйцэтгvvлнэ. Багш нь оюутны бие даалтын ажлыг vнэлэх vйлдлээ хөнгөвчлөхийн тулд зайлшгvй эзэмших зvйлийг хийж гvйцэтгvvлэхгvй орхигдуулах, хичээлийн хөтөлбөрт шууд холбогдолгvйгээр хэт их ачаалал оюутанд vvсгэх нь зvйд vл нийцнэ.
Гурав. Багшийн мэргэжлийн ёс зvйн дvрмийг зөрчигчдөд
хvлээлгэх хариуцлага
3.1 Багшийн мэргэжлийн ёс зvйн дvрмийг зөрчсөн тухай мэдээллийн эх сурвалжууд нь:
- Оюутнууд, багш нараас ирсэн мэдээлэл
- БСШУЯ—ны хяналтын албаны шалгалтын материал
- Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэл
- Хууль хяналтын байгууллагуудын мэдээлэл
- Бусад холбогдох мэдээлэл болно.
3.2 Багшийн ёс зvйн дvрмийг зөрчигчдөд холбогдох хууль тогтоомж, дvрэм журмын дагуу хариуцлага хvлээлгэнэ.
ТӨСӨЛ
ШУТИС-ийн багшийн ёс зvйн
салбар хорооны vлгэрчилсэн журам
Нэг. Нийтлэг vндэслэл
- Багшийн ёс зvйн салбар хороо /цаашид салбар хороо гэх/ нь ШУТИС-ийн хvрээнд багшийн мэргэжлийн ёс зvйн асуудлаар зөвлөмж, шийдвэр гаргах чиг vvрэг бvхий, БнЗ-ийн дэргэдэх орон тооны бус байгууллага юм.
- Салбар хорооны зорилго нь багшийн мэргэжлийн нэр хvнд, эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зvйг төлөвшvvлэх замаар сургалтын чанарыг сайжруулахад чиглэнэ.
- Салбар хороо нь vйл ажиллагаагаа Монгол улсын Vндсэн хууль, Боловсролын тухай хууль, Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм, ШУТИС-ийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомжийн бусад актууд болон энэхvv журмын дагуу явуулна.
- Салбар хороо нь тогтсон журмын дагуу vйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
Хоёр. Салбар хорооны эрх, vvрэг
2.1 Салбар хороо нь дараах эрхийг эдэлнэ:
2.1.1 Багшийг буруугvй гэж vзвэл тэдний эрх ашиг, нэр хvндийг хамгаалах
2.1.2 Ёс зvйн хэм хэмжээ зөрчсөн тухай мэдээллийг хvлээн авах, баримтжуулах;
2.1.3 Ёс зvйн дvрэм болон Салбар хорооны шийдвэрийг биелvvлээгvй буюу зөрчсөн багш нарт хууль журмын дагуу хариуцлага хvлээлгэх тухай саналыг холбогдох эрх бvхий албан тушаалтанд тавих. Vvнд:
- сануулах;
- цалингийн хувиар торгох;
- vvрэгт ажлаас тодорхой хугацаагаар чөлөөлөх;
- албан тушаалыг өөрчлөх;
- хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал оруулах;
- Ёс зvйн дvрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Салбар хороо нь дараахь vvргийг хvлээнэ:
- Багшийн ёс зvйн дvрмийг байгууллагын хэмжээнд мөрдvvлэх ажлыг зохион байгуулах;
- Ёс зvйн хэм хэмжээний талаар сургалт, сурталчилгааны төлөвлөгөө баталж, хэрэгжvvлэх;
- Багшийн ёс зvйтэй холбоотой асуудлаар ирvvлсэн өргөдөл, гомдол, бусад материалыг судалж, хэлэлцэн, өөрийн эрх мэдлийн хvрээнд шийдвэрлэх;
- Шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих;
- Илэрсэн зөрчил доголдлыг арилгах, багасгах талаар арга хэмжээ авах
- Vйл ажиллагаагаа жил бvр ШУТИС-ийн нийт багш нарын хурлаар тайлагнах;
Гурав. Салбар хорооны зохион байгуулалт, vйл ажиллагаа
- Салбар хороо нь 5 буюу 7 гишvvнтэй байх бөгөөд гишvvдийг нийт багш нарын хурлаар сонгож, Ректор томилно. Салбар хорооны даргыг, салбар хорооны гишvvд дундаас олонхийн саналаар сонгоно.
- Салбар хорооны дарга дараахь чиг vvргийг хэрэгжvvлнэ:
- Vйл ажиллагааг ерөнхий удирдлагаар ханган, зохицуулах;
- Хурлыг удирдах;
- Гишvvдийн ажил vvргийн хуваарийг батлах;
- Vйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, биелэлтэнд хяналт тавих;
- Салбар хорооны нарийн бичгийн даргын vvргийг БнЗ-ийн нарийн бичгийн дарга гvйцэтгэнэ. Нарийн бичгийн дарга нь дараахь чиг vvргийг хэрэгжvvлнэ:
- Салбар хорооноос гарсан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг vзvvлэх;
- Хурлын бэлтгэлийг хангах, товыг зарлах;
- Хурлын тэмдэглэл хөтлөх;
- Хурлаас гарсан шийдвэрийг санал, өргөдөл, гомдол гаргагч болон хариуцлага хvлээгч, холбогдох байгууллагуудад бичгээр хvргvvлэх;
- Хорооны vйл ажиллагааны зардлын төсвийн төсөл боловсруулах;
- Багшийн ёс зvйтэй холбоотой асуудлыг бvртгэх;
- Хорооны гишvvдэд тавигдах шаардлага
- Тус сургуульд 5-аас доошгvй жил ажилласан;
- Ёсзvйн зөрчилд холбогдож байгаагvй;
- Ёсзvйн талаар суурь мэдлэгтэй буюу сургалтанд хамрагдах боломжтой;
- Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой;
- Салбар хорооны хурлыг улиралд 1 удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд салбар хорооны даргын шийдвэрээр эсвэл гишvvдийн олонхийн саналаар зарлан хуралдуулна. Гишvvдийн олонхи нь хvрэлцэн ирснээр хурлыг хvчинтэйд тооцно.
- Салбар хорооны хуралд хорооны нарийн бичгийн дарга, гишvvд таслах эрхтэй оролцож, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
- Салбар хороо нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, Салбар хорооны дарга гарын vсэг зурж баталгаажуулна.
- Салбар хорооны хурлын шийдвэрийг ШУТИС-ийн бvх багш нар дагаж биелvvлнэ.
- Салбар хороо нь өргөдөл, гомдол, хvсэлтийг хvлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Дөрөв. Салбар хорооны зардал, урамшуулал
- Салбар хорооны vйл ажиллагааны зардлыг Багш нарын зөвлөлийн төсвөөс санхvvжvvлж, төсвийг ШУТИС-ийн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн проректор батална.
- Салбар хорооны гишvvдэд хурлын ирцийг харгалзан урамшуулал олгоно.
- Салбар хорооны vйл ажиллагааны болон гишvvдийн урамшуулалд зориулан гаргах хөрөнгийг батлагдсан төсвийн хvрээнд захиран зарцуулах эрхийг Салбар хорооны дарга эдэлж, зарцуулалтыг ШУТИС-ийн Захиргаанд тайлагнана.