2009 оны Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх шалгалтын өмнө урьдчилсан шалгалт зохион байгуулах магадлалтай байгааг мэдэгдье.
Өнгөрсөн жил тус шалгалтыг нийт 1300-аад оюутан шалгалт өгч байсан ба жилээс жилд шалгалт өгөгчдийн тоо ихсэж байгаа. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс илүү олон оюутан шалгалт өгөх төлөвтэй байгаа учир үүнтэй холбогдуулан энэ жилээс их сургуулийн үндсэн анги, мэргэжлийн сургууль гэх мэт аль нэг чиглэлээр олон оюутан шалгалт өгөх тохиолдолд жинхэнэ шалгалтын өмнө урьдчилсан шалгалт зохион байгуулах болно.
Урьдчилсан шалгалт болох эсэх мөн урьдчилсан шалгалт хэзээ зохион байгуулагдах талаарх тодорхой мэдээллийг 5-р сарын 31-ны бямба гаригт Японы элчин сайдын яамны вэб сайтаар болон зарлалын самбараар мэдээллэх болно.
Та бүхэн биднийг ойлгон хүлээн авч, хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсч байна.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ