БНСУ-ЫН ЧУСОН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2017-09-22 11:39

ШУТИС болон БНСУ-ын Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Гагнуурын инженерийн бакалаврын “2+2” хос хөтөлбөр болон 3-р ангид үргэлжлүүлэн суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

Чусоны их сургууль нь БНСУ-ын Худалдаа Аж Үйлдвэр, Эрчим Хүчний Яамтай хамтран “Ppuri” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Монгол улсаас оюутан бэлтгэн сургаж, ажлын байраар 100% хангах боллоо.

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

Бакалаврын 2+2 хос хөтөлбөр

Бакалаврын 3-р ангид үргэлжлүүлэн суралцах хөтөлбөр

  • Чусон их сургуулийн хэлний бэлтгэлийн төлбөрийг өөрсдөө даана.
  • Бакалаврын зэргийн сургалтын төлбөрийг ШУТИС-д үргэлжлүүлэн төлж, Чусон их сургуульд төлөхгүй.
  • Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс ажлын E ангилал руу солино.
  • Гэрээний хугацаанд оршин суух зөвшөөрөл олгоно.
  • Чусон их сургуулийн 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг 100% чөлөөлнө.
  • Бакалаврын зэргийн улирал бүрийн сургалтын төлбөрөөс 30% чөлөөлнө.
  • Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс ажлын E ангилал руу солино.
  • Гэрээний хугацаанд оршин суух зөвшөөрөл олгоно.

ТӨГССӨНИЙ ДАРААХ БОЛОМЖУУД

  • НЭГ ЖИЛИЙН ЦАЛИН 35000$
  • ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Их, дээд сургуулийн 3-р курсийн оюутан байх (үндсэн сургуульдаа 4 улирал суралцсан байх)
  • Инженерийн чиглэлд нарийн мэргэжил харгалзахгүй, голч дүн 2.5-с дээш байх
  • Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргах
  • Гагнуурын инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой байх
  • Монгол улсад солонгос хэлний бэлтгэлд 3 сар хамрагдах (төлбөртэй)
  • Солонгос улсад очоод Чусон их сургуулийн хэлний бэлтгэлд 6 сар хамрагдах (100% тэтгэлэг)
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш зэрэг авсан байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (англи хэлээр):

Бакалаврын 2+2 хос хөтөлбөр

Бакалаврын 3-р ангид үргэлжлүүлэн суралцах хөтөлбөр

  • Анкет бөглөх
  • Дүнгийн хуудас
  • Гадаад паспорт
  • Мэргэжлийн хөтөлбөрийн хуулбар
  • Бүртгэлийн хураамж 40000 төгрөг
  • Анкет бөглөх
  • Дүнгийн хуудас
  • Гадаад паспорт
  • Бүртгэлийн хураамж 40000 төгрөг

 

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017 оны 10-р сарын 06-ны өдөр

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Утас: 11-321974, 88064063