ПРОФЕССОР ТАМИО ТАКАМУРА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛДӨЛТ, ДЭЛХИЙН ДУЛААРАЛ АГААР МАНДЛЫН ДЭГДМЭЛИЙН АСУУДЛААР ОНЦ СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШИВ.
2017-09-25 13:50

   

Япон Улсын Чибагийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчныг зайнаас тандан судлах төвийн профессор, агаар мандлын дэгдмэлийг судлах талаар нэрд гарсан эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, АНУ-д зочин профессор, зочин судлаачаар хэд хэдэн удаа ажилласан Тамио Такамура ШУТИС, МУИС-ийн багш, оюутан, докторант, магистр нарт лекц уншиж хүмүүсийн сонирхсон олон асуултад хариулав.

Чибагийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчныг зайнаас тандан судлах төв, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль хоёр 2002 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан, агаар мандлын дэлхийн сүлжээний Тэнгэрийн Радиометр төхөөрөмжийг Монголд байрлуулан 15 жилийн турш судалгаа хийж ирсэн бөгөөд олон Улсын сүлжээнд хариуцан явуулдаг газрын жагсаалтад Mongolia, MUST, Mongolia гэсэн нэрээр оржээ. Манайд тавигдан хоёр удаа шинэчлэл хийгдсэн SKYRADIOMETER POM2 төхөөрөмж нь энэ чиглэлийн судалгаа хийдэг дэлхийн тэргүүлэх орнууд болох Япон, АНУ, Хятад, Франц, Англи, Испани, Энэтхэг, Тайланд улсынхтай ижил учир Дэлхийн Цаг Уурын Байгууллагад өгөх мэдээнд орох болжээ.