Үндэслэл:
Мэдээлэл, инновацийн эрин зуунд нийгмийн хөгжил ахин дэвшиж, техник технологи, мэдээллийн хурд, хэрэглээ, хүртээмж бидний чөлөөтэй сэтгэх боломжийг цахим орон зайн хүрээнд санаанд багтамгүй өргөжүүлэн тэлж байгаа хэдий ч дэлхий даяар үзэл бодол, шашин шүтлэг, соёл уламжлалын ялгаа, тэгш бус байдлаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил цахим орчинд нэмэгдсээр байна.
Зорилт:
Оутнуудад ICT-ийн хурдацтай хөгжлийн үр шим болох цахим орчин дахь сэтгэлгээний өвөрмөц виртуаль төлөв байдал нь хүний эрх чөлөөг өргөжүүлэх шинэ боломжийг нээж буй боловч энэ үйл явц дахь хувь хүн ба нийгэмд үзүүлэх эерэг сөрөг үр дагавар, эрсдлийг урьдчилан ухаарах, зөв сэтгэлгээ, соёл хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Зохион байгуулагч: ШУТИС, БуХС
Хамрах хүрээ: ШУТИС-ийн бакалавр, магистрт суралцаж буй оюутнууд
Тавигдах шаардлага:
Агуулга: Мэдээллийн эрх чөлөө, цахим гадуурхал, цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг эерэг болон сөрөг талаас нь хөндсөн байна.
Хугацаа: Бүтээлийг 2017.11.30 хүртэл philosophy@must.edu.mnхаягаар болон Блокийн 304 тоот Философийн багш нарын өрөөнд хүлээн авна. Харилцах утас:99071439, 91039106, 324590-2511
Жич: Оролцогч оюутан - Сургууль, оюутны код, овог нэр, утас, тайл хаягаа бичиж ирүүлнэ. Удирдагч багштай оролцвол багшийн сургууль, нэр, утсыг бичнэ.
Шагнал урамшуулал:
I байр - 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
II байр – 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
III байр - 1: Өргөмжлөл, Мөнгөн шагнал
Шалгарсан бүтээлийг үзэсгэлэнд тавих, хүний эрхийн байгууллагуудын нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хамруулах зэргээр нийтийн хүртээл болгоно.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ