Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 147 дугаар тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д заасны дагуу Шинжлэх ухааны салбарын шагналд нэр дэвшүүлэх арга хэмжээг эхлүүлж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын 2018 оны "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д нэр дэвшүүлнэ үү.
Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх материалыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор БСШУСЯ-ны 503 тоот өрөөнд хүлээж авна. Шагналын материалыг дээр дурдсан журмын дагуу бүрэн гүйцэд бүрдүүлсэн байх шаардлагатай. "Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-д Засгийн газрын 2017 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 276 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
Бүрдүүлэлт дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн газар
260325, 93060039 lkhagvadorj@mecs.gov.mn
ШУТИС. Эрдэм шинжилгээ, инновацийн газар
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ