“Science cafe” чөлөөт уулзалт, арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 23-ны баасан гаригт 19:00 цагт дахин зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн уулзалтад 140 гаруй хүмүүс хамрагдсан юм. Арга хэмжээний үеэр урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор (Sc.D) Л.Оюунцэцэг багш “Орчин үеийн их сургуулийн хөгжил” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, судалгаа авсан нь бүтээлч үйл ажиллагаа байв. Мөн бүжгийн хичээл, амьд хөгжмийн үйл ажиллагаа зэрэг нь багш, ажилчдын харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн.
“Science cafe” чөлөөт уулзалт, арга хэмжээ нь ШУТИС-ийн нийт багш, ажилтнуудад нээлттэй үйл ажиллагаа бөгөөд чөлөөт уулзалт, урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагддагаараа онцлог юм. Мөн түүнчлэн энэ удаад бизнес уулзалтын тусгай танхим, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулах тохилог орчин бүрдүүлсэн байна. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Академич, ГУУС-ийн зөвлөх профессор П.Очирбат багш хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцах юм. Та бидний онцлох сэдэв “ШУТИС-ийн хөгжил ба хүн байх ухаан” бөгөөд багш, ажилчдын дунд зохион байгуулалтад орж буй клубүүдийн үйл ажиллагаатай танилцах таатай боломжийг нээж өгч байна.
Та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ