ХШУС-ийн химийн инженерчлэлийн салбар, “Материал судлалын төв”, Герман улсад төгсөгч инженерүүдийн “Чөлөөт уул холбоо” ТББ хамтран 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 9 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын Е-604 зааланд “Материал судлал ба орчин үе” сэдэвт бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцох бүтээлийг 2018 оны 4 дугаар сарын 25-ны дотор gsaran@must.edu.mn электрон шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Хурлын зорилго:
Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулах, дэмжих, бүтээлч сэтгэлгээ, багш оюутны хамтын ажиллагааг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулахад энэхүү хурлын зорилго оршино.
Илтгэх сэдвийн хүрээ:
Судалгааны илтгэлд тавигдах шаардлага:
Хуралд холбогдох зарим чухал огноо:
Шагнал урамшуулал:
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогч оюутнуудын илтгэлийг ШУТИС-ийн “Материал судлал ба орчин үе” эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлэж нийтийн хүртээл болгоно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг илтгэлийг шалгаруулан тэргүүн, дэд болон гуравдугаар байр тус бүр нэг оюутанд мөнгөн шагнал гардуулна. Үүнд:
I байр Батламж, 300.000 мянган төгрөг
II байр Батламж, 200.000 мянган төгрөг
III байрБатламж, 100.000 мянган төгрөг
Мөн нэг удирдагч багшийг шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагын шагналаар урамшуулна.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ