БНХАУ-ын Харбины технологийн институтийн 2017 оны зуны сургалтад Австрали, АНУ, Япон, БНСУ, Сингапур, Хонг Конг, Швед, ОХУ зэрэг 12 орны 27 их сургуулиас 100 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд ШУТИС-иас 4 оюутан амжилттай хамрагдаж ирсэн.
Энэ удаагийн зуны сургалт нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрүүдэд явагдах ба ШУТИС-иас 10 оуютан хамруулна. Энэхүү сургалт нь Хятадын соёл, уран зохиол, эдийн засаг, олон улсын харилцаа, уламжлалт бие хамгаалах урлаг зэрэг олон салбарын хичээлүүдийг англи хэл дээр явуулдаг ач холбогдолтой юм. Мөн анхан шатны хятад хэлний мэдлэг эзэмших боломжтой. Уг сургалтад хамрагдах оюутан зөвхөн замын зардлаа өөрөө даах бөгөөд сургалтын төлбөр, оюутны байр, хоолны зардлыг Харбины технологийн институт хариуцана.
Мөн сургалтад хамрагдагсад кредит цуглуулах бөгөөд буцаад өөрийн сургуульдаа эргэн ирж дүйцүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Холбогдох материалыг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Гадаад харилцаа хамтын ажиллагааны алба /1-р байр 218 тоот/-нд ирүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнуудаас ГХХА-ны алба урьдчилсан шалгалт авах болно.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ