Тендерийн урилга
2018-08-28 01:22

2018.08.28

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн CAE, САМ системийн лаборатори болон инженерийн зургийн автоматжуулалтын лабораторид компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/201801006

Санхүүжилтийн эх үүсвэр: ШУТИС-ийн өөрийн хөрөнгөөр

ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн CAE, САМ системийн лабораторийн тоног төхөөрөмж болон инженерийн зургийн автоматжуулалтын лабораторид компьютер нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50.000 төгрөгөөр худалдана. Төлбөр хийх данс: ШУТИС-ийн захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд төлж худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.      

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ төсөвт өртөгтэй тэнцүү буюу түүнээс дээш байх.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна. /Банкны бичгээр баталгаажуулсан байх/
  3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилийн дүн нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй гэрээт ажил гүйцэтгэсэн байна.
  4. Тендерийн хамт тендерт оролцохоор санал ирүүлж буй үнийн дүнгийн 2,0%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-34

ШУТИС-ийн хичээлийн I байр 207 тоот

Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын мэргэжилтэн: Ш.Нямсүрэн

Утас: 99101884