Cэтгэлийн бэлэг дусал цуснаас, цусны донорын өдөрлөгт урьж байна
2018-09-26 21:11

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, хүмүүнлэгийн үйлсэд  ШУТИС-ийн оюутан, багш, ажилчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус үйл ажиллагаа нь 2018 ОНЫ 10 САРЫН 08,09-ны өдрүүдэд 09:00-13:00 Цагийн хооронд Хичээлийн 1-р байрны 3 давхарт  Хурлын танхимын задгай талбайд “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ” өдөрлөг явагдана.  

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • 6 цагаас дээш унтаж амарсан байх
  • Шингэн зүйл ердийнхөөс илүү уусан байх
  • Эм тариа 10-14 хоног хэрэглээгүй байх

ТА ЦУСАА ӨГСНӨӨР:

  • Таны нэг удаа бэлэглэсэн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ
  • Цусны бүлэгээ мэдэх
  • Цус багадалтыг тодорхойлох боломжтой

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ОЮУТНЫ ХОЛБОО

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

МОНГОЛЫН ДОНОРЫН ХОЛБОО

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ