Нэг. Зорилго
- ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнууд нь “Дулаан техникийн онол”-ын суурь болон мэргэжлийн суурь ойлголтуудыг 1, 2, 3-р ангидаа үзэж, судлаж байгаа билээ. Суралцах хугацаанд бүрэлдэхүүн сургуулиудад заагдаж буй “ Дулаан техник”, “Дулаан техник, термодинамик”, “Дулаан тархалтын онол-1 ба 2”, “Техникийн термодинамик-1 ба 2”, “Термодинамик ба дулаан тархалтын онол -1 ба 2” хичээлүүдийн хүрээнд лекц, семинар, лабораторийн дадлагаар оюутны олж авсан мэдлэг, чадварыг бататгах, улирлын шалгалтанд амжилттай бэлтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд олимпиадын гол зорилго оршино.
Хоёр. Олимпиадыг зохион байгуулах журам
- Энэ олимпиадыг жил бүр уламжлал болгон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд “ДУЛААН ТЕХНИК” нэртэйгээр ЭХС-ийн дулааны инженерийн салбараас зохион байгуулж ирсэн.
- Энэхүү олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль МТС, ҮТС, ХШУС, ГУУС, ЭХС, ДТС-ийн мэргэжлийн болон мэргэжлийн бус 1, 2, 3-р ангийн нийт дээрх хичээлүүдийг үзэж судлаж буй оюутнууд хамрагдана.
- Олимпиадыг 2018 оны 12-р сарын 01-ний өдөр ЭХС-ийн 421, 422 тоот өрөөнд 10 цагаас эхлүүлнэ. Олимпиадын үргэлжлэх хугацаа 120 минут байх бөгөөд дүнг 12-р сарын 03-ны өдөр ШУТИС-ийн болон ЭХС-ийн вэб, мэдээллийн самбарт байрлуулж, танилцуулна.
- Олимпиадын бүртгэлийг албан ёсоор 2018 оны 11-р сарын 19-ноос 11-р сарын 27-ны өдрийг дуустал 2-р байрны 320, 420А, Т-402 тоот өрөөнд бүртгэж, мандат олгоно.
- Олимпиад зохиогдох өдөр бүртгүүлсэн оюутнууд мандат, оюутны үнэмлэхтэйгээ ирж оролцох болно.
Гурав. Үнэлгээний журам
- Олимпиадын материал нь эгэл хэсэг, асуудал шийдвэрлэх хэсэг, бодлогын хэсэг гэсэн үндсэн гурван хэсэгтэй тест байх бөгөөд нийт оноо 100 оноо байна. Харгалзах оноонуудыг дараах байдлаар хуваасан болно. Үүнд:
Эгэл хэсэг20 оноо
Асуудал хэсэг30 оноо
Бодлогын хэсэг50 оноо
Дөрөв. Шагнал, урамшуулал
- Олимпиадад тэргүүлж амжилт гаргасан оюутнуудыг 12-р сарын 05-ны өдөр 15 цагаас ЭХС-ийн Захирлын өрөөнд /2-619 тоот/ хүлээн авч шагналыг гардуулна.
- Амжилт гаргасан оюутнуудын авсан оноогоор жагсааж, 1-р байр нэг, 2-р байр хоёр, 3-р байр хоёр, тусгай байр тав буюу нийт 10 оюутныг шалгаруулан мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно. Нийт шагналын сан 480.0 мянган төгрөг байна.
1-р байр- 100.0 мянган төгрөг
2-р байр /2 хүн/- 80.0 мянган төгрөг
3-р байр /2 хүн/- 60.0 мянган төгрөг
Тусгай байр /5 хүн/- 20.0 мянган төгрөг
Зохион байгуулах комисс
ЭХС-ийн захиргаа, Дулааны инженерийн салбар, ЭХСОЗ