Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн коллежийн оюутнуудын дунд оюутны бүтээлч ажил, шинэлэг санаачилгыг дэмжих зорилгоор тэтгэлэг зарласан билээ.
Энэхүү төслийн тэтгэлэгт өрсөлдөх хүсэлтэй оюутнуудад зориулсан “Төсөл хэрхэн бичих вэ?” зөвлөгөө, мэдээллийг ГУУС-ийн дэд профессор Д.Энхбат ШУТИС-ийн Төв байрны Хурлын танхимд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагаас хүргэнэ.
Мөн төслийн холбогдох материалыг ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба /Төв байр, 3 давхар, 327 тоот/-д 2018 оны 12 дугаар сарын 20-ны 12:00 цагаас өмнө “Оюутны бүтээлч санаачилгын төсөл” мэдүүлгийг маягтын дагуу бэлтгэж хэвлэж ирүүлэх, багийн гишүүдийн дүнгийн тодорхойлолтын хамт ирүүлнэ үү.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу төслийн материал хүлээн авахгүй болно.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ