“Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна
2019-03-05 23:50

СЭТГҮҮЛИЙН ЭРХЛЭН ГАРГАГЧ: Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбар

 

СЭТГҮҮЛИЙН ЗОРИЛГО: Нийгмийн шинжлэх ухаанд тулгамдаж буй олон талт асуудлыг судлан тодорхойлох, нийгмийн ухааны сургалт, судалгааны үүрэг, ач холбогдлыг олон нийт, мэргэжлийн хүрээнд сурталчлан таниулах, нийгмийн ухааны судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүн, туршлага, ололт, амжилтыг Монголд төдийгүй олон улсад сурталчлахад оршино.

СЭТГҮҮЛИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ:

1. Нийгмийн шинжлэх ухааны онол, арга зүй; 

2. Төрийн удирдлага, улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал;

3. Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал;

4. Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал;

5. Олон нийтийн харилцаа (PR)-Коммуникаци;

6. Нийгмийн инноваци.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, удиртгал, онол, арга зүй, судалгааны хэсэг, хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байна;

2. Эрдэм шинжилгээний өгүүллийн хураангуйг ойролцоогоор 15 мөр, 100-150 үгэнд багтаан бичнэ. Өгүүлэлд өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц 4-5 нэр үг ба холбоо үг байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Хураангуйг англи хэлээр бичнэ;

3. Эрдэм шинжилгээний өгүүллийг Мicrosoft Office 2000 ба түүнээс хойших программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан үсгийн Times New Roman фонт дээр 11 pt өндрийг сонгон 10 хүртэл хуудсанд багтаан бичнэ;

4. Эрдэм шинжилгээний өгүүллийг 18,2*2,57 см (В5) хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, зүүн, баруун талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй;

5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1 sp зайтай байна. Мөрүүд зүүн, баруун талдаа зэрэгцэн бичнэ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2019 оны III сарын 25-ны өдөр хүртэл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Монгол улс, 13381, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Их тойруу, ШУТИС-ийн хичээлийн Y байр, 107 тоот. Утас: + 976 11-458151, 99078399. Факс: + 976 70150433. Цахим шуудан: ariuntuya.n@must.edu.mn 

ЖИЧ: Эрдэм шинжилгээний 1 өгүүлэл хэвлүүлсний төлбөр 30000 төгрөг байна.