Системийн тест хариуцсан мэргэжилтэн, Прогpаммист, Гэрээт мэргэжилтэн ажилд авна
2019-05-06 17:41

Системийн тест хариуцсан мэргэжилтэн

Ажил албаны үүрэг:
 

  • Програм хангамжийг тестлэх журмыг мөрдөж ажиллаx
  • Өдөр тутмын ажлын тэмдэглэл хөтлөх, сар бүрийн эцэст сарын тайланг ахлах мэргэжилтэнд хүргүүлэх
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд учирсан болон учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллахын зэрэгцээ тухайн компанид тохиолдсон болон тохиолдож болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэх;

Ерөнхий шаардлага:
 

  • Мэдээлэл технологи, компьютерын програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй

Тусгай шаардлага:

  • Системийн тест хийх, сургалт зохион байгуулах чадвартай
  • Програмчлалын хэл болон скриптийн талаар зохих мэдлэгтэй

Прогpаммист

Ажил албаны үүрэг:

  • Банкинд шаардлагатай байгаа компьютерийн програм хангамж боловсруулах, банкинд ашиглагдаж байгаа програм хангамжийг сайжруулах, технологийн оновчтой шийдэл гаргах. Банкинд хэрэгжиж байгаа төслүүд дээр МТ болон програмчлалын зүгээс хамтран ажиллах, туршиж нэвтрүүлэх.
  • МТ-ийн програм хангамж боловсруулах зохих стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавиж, програм хангамжийн төслүүдийн хэрэгжилтэнд мониторинг хийх гол үүрэгийг хүлээнэ.
  • Банкинд боловсруулагдаж буй програм хангамжуудын төслүүдийн тухай сар, долоо хоног бүрийн мэдээ тайлан гаргана.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • NET, VB, Java, PHP програмийн хэлнүүдтэй ажиллах чадвартай
  • Windows болон Linux үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай
  • Интернэтийн орчинд програм бичих чадвартай байх
  • Дараах чадваруудыг эзэмшсэн байх:
    • Angular JS, REST API, Sass (+)
    • Mobile app (android and iOS)
    • Java
    • Front end developing

Гэрээт мэргэжилтэн

 Банкны хариуцсан системүүдийн параметр тохиргоог хийх, бүртгэлжүүлэх, параметр тохиргоонд байнгын хяналт тавин ажиллах, тохиргоотой холбоотой гарсан асуудлыг шийдвэрлэх, болон хандах эрхийн стандартыг банкны төвшинд нэвтрүүлэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино.

Үндсэн үүрэг:

  • Мэдээлэл технологийн үйлчилгээний удирдлагын системийн хүсэлтээр ирж байгаа параметр тохиргоог хариуцан хийх, бүртгэлжүүлэх, параметр тохиргоонд хяналт тавин ажиллах, тохиргоотой холбоотой гарсан асуудлыг шийдвэрлэх
  • Банкны үйл ажиллагаанд ашиглагдаж буй системүүдийн талаар ерөнхий ойлголттой байх.
  • Системийн хүрэлцээг шалгах статистик мэдээг гаргах, үйлчилгээний үзүүлэлтийг сайжруулах төлөвлөгөө гаргаж дагаж мөрдөх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний мэдлэгтэй байх, бичиг баримт боловсруулах чадвартай байх
  • Програм хангамж хөгжүүлэлтийн суурь мэдлэгтэй
  • Мэргэжлийн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Мэдээллийн системийн талаарх гүнзгий мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр ур чадвартай