2019 оны 06/ 23 – 07/ 03 хооронд манай ШУТИС Солонгосын Гённамын их сургуультай хамтран “STEM English Summer Camp” олон улсын оюутны англи хэлний зуны сургалт зохион байгуулна. Уг сургалтанд манай ШУТИС-ийн салбар сургууль тус бүрээс нэг нэг оюутан, нийт 10 оюутан шалгаруулж хамруулна. Энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутан 5 сарын 16 өдрийн 12:00 цагаас өмнө tstutu@gmail.com цахим хаягруу өөрийн мэдээллээ явуулж бүртгүүлнэ үү. Дараах мэдээллээ заавал бичсэн байна.
1. Нэр
2. Оюутны код
3. Сургууль
4. Мэргэжил
5. Утасны дугаар
6. И-мэйл хаяг
Оюутанд тавигдах шаардлага:
1. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, сонсоод ойлгох, ярих чадвартай байх
2. Идэвхи санаачлагатай, хариуцлагатай
3. Сургалтын хугацаанд хоцорч, таслахгүй, бүрэн гүйцэд хамрагдах
4. Сургалттай холбоотой өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийх чадвартай байх
Жич: Сургалтын төлбөрийг салбар сургуулиудаас гаргаж байгаа учир оюутнаас төлбөр авахгүй. Нэг оюутны сургалтын зардал 400,000 төгрөг юм.
Мэдээлэл авах утас 99272770.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ