СБДүүргийн харъяа их дээд сургуулийн оюутан залуучууд, ЕБС-ийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сурталчилгаа мэдээлэл өгөх болон бусад олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд СБ дүүргээс Эрүүл мэнд, нийгмийн даатгал, татварын алба зэрэг үйлчилгээний газрууд ажиллаж нэг цэгийн үйлчилгээг үзүүлнэ. Мөн уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхэд, эцэг, эх, оюутан залуучуудыг шалгаруулан шагнан урамшуулж, азтанг шалгаруулах юм байна.
Энэ өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд бүх тоглоом, үйлчилгээндээ 50%-ийн хямдрал үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Иймд оюутан залуус болон багш нар хүүхдүүдийнхээ хамт очиж оролцохыг хүсэж байна.
Өдөрлөг 2019 оны 05 сарын 17-ний 11:00-16:00 цагт Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно.
Оюутны соёл, үйлчилгээний алба
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ