ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн нь 2016 оноос Япон улсын Уцүномияа их сургуулийн Ойн бүтээгдэхүүн ба модлог материал судлалын лабораторитой хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд ой модны салбарын шинжлэх ухааныг хөгжүүлж хувь нэмэр оруулах үүднээс жил бүр уламжлал болгох зорилготойгоор 2018 оноос Монгол улсын Ой модны шинжлэх ухааны олон улсын анхдугаар симпозиумыг зохион байгуулж салбарын дотоод, гадаадын эрдэмтэн, судлаач, оюутануудыг оролцуулж эрдэм шинжилгээний бүтээлүүдээс нь танилцуулсан. Иймд ээлжит хоёрдугаар олон улсын симпозиумыг #2019 оны 9 дүгээр сарын 4-нд ханан илтгэл хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Байгаль орчин, ой модны салбарын судлаач, оюутануудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хурал ШУТИС-ийн Номын сангийн байрны 4 давхарын 405 тоотод 09:00 - 16:00 цагийн хооронд болно.
#2ndInternationalSymposiumOnForestryAndWoodScienceInMongoli
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ