ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компанитай хамтран 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэнд чиглүүлэх” цуврал сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сургалт: 2019 оны 10 дугаар сарын 15 ны өдөр 16:20 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д эхлэнэ. Сургалт 8 долоо хоног үргэлжлэх ба мягмар гараг бүрт 16:20 цагаас явагдана.
Жич: Дээрх сургалтанд хамрагдах оюутнуудын нэрсийг бүрэлдэхүүн сургуулиудаас урьдчилан авсан. Нэрсээ бүртгүүлж амжаагүй төгсөх курсийн оюутан сургалтанд шууд ирж бүртгүүлэн хамрагдаж болно.
Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнууддаа сертификат гардуулна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
“Алтангадас” клуб
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ