ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академитай хамтран 2019-2020 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” 8 удаагийн цуврал сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулсан билээ.
Тус сургаалтанд хамрагдсан оюутнууд болон нийт төгсөгч оюутнууддаа зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” зохион байгуулах гэж байна.
Иймд төгсөх курсийн оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“MUST-NETWORKING BREAKFAST”
Хэзээ: 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11:00-14:00 цагт
Хаана: ШУТИС-ийн хичээлийн I байр “Хурлын танхим”-ын үүдний талбайд болно.
Жич: Тус арга хэмжээн дээр дээрх цуврал сургалтад хамрагдсан оюутнууддаа сертификат гардуулна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компани
“Алтангадас” клуб
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ