Хими, химийн технологийн чиглэлээр мэргэшсэн ба зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль дээр зохион байгуулагдана.
Элсэгчдэд тавигдах шаардлага: Хими, химийн технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй, үйлдвэрлэл болон лабораторид тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх. Хэрэв бакалавр зэрэгтэй бол 5 жил, магистр зэрэгтэй бол 4-өөс дээш жил ажилласан байх шаардлагатай. Элсэгчид мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалт өгнө.
Зэрэг сунгуулахад тавигдах шаардлага: Мэргэшсэн ба зөвлөх инженерийн зэрэг аваад 3-с доошгүй жил болсон байх.
Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн өргөдөл (маягтын дагуу), ажил байдлын тодорхойлолт (байгууллагын), 3х4 хэмжээтэй зураг, дипломын хуулбар, эх хувийг хамт авчрах, гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын товчоогоор орчуулуулсан байх, бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан), бүртгэлийн хураамж 10 000 төгрөг (Голомт банк, Дансны нэр ШУТИС-ХШУС, 8115101747) тушаах, бүх материалыг 2 хувь бэлтгэн авчирна.
Сургалтанд бүртгэх:
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал ШУТИС-ийн 1-р байр, 412 тоотод өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Харилцах утас: 99917027, 99127048
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн
Химийн инженерчлэлийн салбар,
Материал судлалын төв
Монголын химич, химийн инженер технологичдын холбоо
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурал 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдана
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2024 оны багш, ажилчдын спорт наадмын удирдамж
ШУТИС-ийн 2024 оны багш ажилчдын спорт тэмцээний зааланд бэлтгэл хийх хуваарь
ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хаврын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Клубүүдийн тайлан хэлэлцүүлэх өдөр болоход нэг хоног үлдлээ